Ангилал: Үндэсний хөгжим

Бодибилдинг фитнессийн спортыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, бодибилдинг фитнессийн спортоор дамжуулж олон нийтийн эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалын төлөө нийгэмд уриалах, шинэ залуу тамирчдаа дэмжих тэднийг ирээдүйн шилдэг тамирчин болох үүд хаалгыг нээх зорилгоор “SHINOBU CUP-2015” бодибилдинг фитнессийн нээлттэй тэмцээнийг 2014-01-17нд зохион байгуулахаар болжээ.

Та 12-р сарыг юу гэж төсөөлдөг вэ? Байгууллагуудын шинэ жилийн баярын арга хэмжээ, найзуудын тусгай шинэ жилийн үдэшлэг, бусад шагнал гардаж авах арга хэмжээнүүдээр ёстой л нэг бөмбөгдүүлсэн сар байдаг гэж хүн бүр хариулах биз ээ.

“Андра модель, менежмент” агентлагийн модель Э.Азбилэг Солонгос улсад болсон “Дэлхийн авъяаслаг мисс” тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн амжилттай оролцож, дэд байрыг эзэлсэн юм. Та бүхэндээ авъяасаараа дэлхийд гайхагдсан модель бүсгүйтэй ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

Монгол цирк дэлхий дахинаа өөрийн онцлог гайхамшгийг цаг ямагт мэдрүүлдгээрээ аугаа билээ.Тэр дундаа салхи татуулан исгэрэх морин дээр бүжин наадах залуусыг Монголын үзэгчид төдийгүй гадаадын жуулчид гайхан биширч, Морьтны Монголоор бахархан цэнгэдэг. Ийнхүү Монгол улсаа, Монгол Морин Циркийн урлагийг гадныханд, дэлхий дахин таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулж яваа эрхэм бол .Бүгд Найрамдах Солонгос Улсын Чэжү арал дахь Монгол жүжигчдийн “Шонхор” морин циркийн захирал бол Г.Баатархүү юм.

Орос, Монгол, Хятад улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо энэ сарын 21-нээс 24-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь энэ жил 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсын гоо бүсгүйчүүд жил бүр амжилттай оролцож иржээ. Энэ удаагийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд гурван улсын нийт 58 гоо бүсгүй авъяас чадвар, оюун ухаан болон гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн юм.

-Улс орны хөгжлийн түлхүүр нь ажилтай, орлоготой Монгол хүн өөрөө-

…Эдийн засгийн хямрал нүүрлэснийг дээр дооргүй хүлээн зөвшөөрлөө. Үйл ажиллагаа нь доголдож, үүд хаалгаа барих аж ахуйн нэгжүүдийн тоо өдрөөс өдөрт өссөөр 22 мянгад хүрээд байгааг албан ёсны статистик мэдээ нотлов. Орон тоогоо цомхотгох байгууллагын тоо эрс нэмэгдэв…

Дөрвөн хоногийн дараа хуучин оноо үдэж, шинээ он угтах гэж байна. Оны зааг дээр оныхоо шилдгүүдийг шалгаруулж алдаршуулдаг билээ. Тэгвэл монгол улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, “Монгол Глобал” компаний захирал буудлагын спортын мастер Б.Ганбаяр нар МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнууллаа. Уг шагнал манай улсын спортын хорооноос олгодог хамгийн дээд шагнал нь юм.

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа МҮОНТВ-ийн их студид боллоо. Ёслолын арга хэмжээний оргил нь болох оны шилдгийн шилдэг тамирчнаар эмэгтэйчүүдээс чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд, эрэгтэйчүүдээс жүдогийн дэлхийн Г.Болдбаатар нар тодров.

Зураг урлалын газар нэртэйгээр 1942 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Урчуудын эвлэл өнөөдөр ахмад уран бүтээлчдээ хүлээн авч уулзах үеэр хамгийн ахмад уран бүтээлч болох Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Балдандоржтой уулзаж ярилцсан юм. Түүнтэй ярилцаж суухад манай нийгмийн өнгөрсөн зуун жилийн амьд гэрч мэт санагдаж байлаа. Түүний аав нутагтаа шүтэгдсэн сайн оточ, бас их гарын дүйтэй, бурхан урлаач хүн байжээ. П.Балдандорж гуайн бага охин ч мөн аавынхаа шийрийг хатаах сайн зураач гэнэ билээ.