Шинэ жил хаалга тогшин орж ирэхэд хэдхэн хоног үлдэж байна. Ирж байгаа 2015 онд та юу хийхээр төлөвлөж байна вэ?
Ангилал: Үндэсний хөгжим
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 03-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр” болгон тэмдэглэдэг. Тус өдрийг НҮБ-аас “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хийлч Ч.Дэлгэрцэцэг өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байна гэлээ. “Degi’s music school” хөгжмийн сургуулиа ажиллуулж, хийлийн багш хийж, “Улаанбаатар” чуулгадаа гоцлол хөгжимдөж, “W” бүсгүйчүүдийн клубийнхээ гишүүдэд анхаарал тавьж, хүүгээ асарч… Жирийн нэгэн монгол бүсгүйн бүхнийг амжуулсан гялалзсан амжилтаар нь бахархаж түүнтэй уулзахаар цаг болзлоо. Хөгжимчин бүсгүйн өвөрмөц мэдрэмжийг илтгэх тав тухтай орчин бүрдсэн, шинэхэн сургуулийнхаа хичээлийн өрөөнд биднийг урилаа.
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч урьдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган Монгол орны баруун аймгуудаар 5500 км аялахаар зориг шулуудан 6-р сарын 7-нд автомашингүй өдрөөр унадаг дугуйн параданд оролцоод шууд аялалдаа гарсан Ч.Мөнгөндалай 167 хоногийн турш аялаж 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч 6200 км замыг туулан нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр ирлээ.
Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх, хүн амд үзүүлэх соёл урлагийн үйлчилгээний хүрээг өргөтгөх, Улаанбаатар хотыг гадаад дотоодод сурталчлах чиг үүрэг бүхий мэргэжлийн урлагийн байгууллага болох Улаанбаатар чуулга марктенгийн менежер ажилд шалгаруулж авах гэж байна.
Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олон бид уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллагуудтай хамтран жил бүрийн шинэ жилийн баяраар байгууллага хамт олны шинэ жилийн баярын арга хэмжээг мэргэжлийн өндөр ур чадвартайгаар, ёслол төгөлдөр зохион байгуулж ирсэн билээ. Иймд танай байгууллагын эрхэм хамт олны шинэ жилийн баярын арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулж хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Үүнд:
Нэг үеийг бодвол монгол охид хүүхнүүд маань ямар улсын хэдэн настай иргэнтэй гэрлэж, тогоог нь барин, ёстой л эрх чөлөөгөө эдэлж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэдний нэлээд нь дотор иргэдийн тогооны хүн болоод буй. Харин монголчууд хятад хүн монгол эхнэр авахыг хориглосон хууль хүртэл гаргаж байв.
Ховд нутгаар овоглосон авъяаслаг уран бүтээлчдийн хамтарсан “Ховд нутгийн дуулал 2014” тоглолт Монгол бөхийн өргөөнд болно. Тус тоглолтыг Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны залуус санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Ховд нутгийн зон олон хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөх боломжийг бий болгохын зэрэгцээ сумдынхаа залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжих зорилготой ажээ. Тоглолтод Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч, сурч хүмүүжиж байгаа оюутан залуучууд болон Ховд нутгийнхаа нэрийг урлагийн алтан тайзнаа дуурсгаж яваа үе үеийн уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна. Дашрамд сонирхуулахад тоглолтын тасалбарыг мэдээллийн лавлах 1900-1950 үнэгүй хүргэж өгч үйлчилж байгаа аж.
“Сэтгэлийн нандин”, “Аавдаа эрхэлсэн” нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж уншигч авхай тантай аль хэдийнээ танил болсон.
Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн уран бүтээлээ үзэгч, сонсогчдынхоо сонорыг “Нутаг” хэмээх дуугаараа мялааж байсан билээ. Өдгөө “Эхийн сэтгэл”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин”, “Хайраар зөөлөрдөг хорвоо”, “Хоёр буурлаа түшиж яваарай”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Мөрөн хот”, “Ээж шүтээн”, “Алтанхан эрхэлсэн нас минь”, “Аавдаа эрхэлсэн нас минь”, “Нэг үе-Нэгэн хүслэн” зэрэг дуугаар урын сан нь арвижжээ.
Энэ сарын 19-ны өдөр нээлтээ хийсэн “Өнөөдөр” кино ашиг орлогоороо тэргүүлж байгаа гэнэ. Тасалбар нь олдохгүй байгаа уг кинo 16+ насныханд зориулсан гэдийг уран бүтээлчид нь хэлж байсан. Тэгвэл энэхүү киноны садар сценийн зарим нэг бичлэг тарсан байна.