Түрүү сард СУИС дээр гарсан бяцхан үзэсгэлэнгээс хамгийн ихээр хараа татсан зүйл бол уйгаржин монгол бичгээр тэрлэсэн төрийн дуулал, хадны бичээс, цэцэг гээд үндэсний хэв маяг шингээсэн хүзүүний алчуур байв. Гараараа барихаас ч хайран санагдах тэр урлал бол СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш нарын “Торгон хэвлэл”-ийг Монголд анх туршсан бүтээл юм билээ. Ингээд тус сургуулийг дахин зорьж, СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэгтэй ярилцлаа.
Ангилал: Үндэсний хөгжим
Дэлхийд хэдэн зуун жил ноёрхсоор ирсэн сонгодог бүжгийг УДБЭТ-ын бүжигчид танготой хослуулан “Төгсгөлгүй” нэртэй уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэхээр зэхэж байна. Гал мэт эрчтэй танго бүжгийг хөрвүүлэн шинэ бүтээл тайзнаа толилуулах гэж буй нь тэдний хувьд анхны тохиолдол. “Төгсгөлгүй” нэртэй шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулахаар яарч бас сэтгэл догдлон хүлээж байгаа УДБЭТ-ын балетчин Э.Эрдэнэжаргалтай ярилцлаа. Тэрбээр балетыг танготой хослуулах хэцүү бөгөөд хүндтэй үүрэг хүлээн бүжиг дэглээчээр ажиллаж байгаа нэгэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриаг дэвшүүлжээ. Манай улсын хувьд энэ өдөрт зориулан олон арга хэмжээ зохион байгуулах аж.
Бикинтэй халуухан хүүхнүүд /+18/
Ирэх онд эх орондоо олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой.
Өчигдөр буюу 12сарын 1 нд Монголд анх удаа эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийн тэмцээн нээлтээ хийлээ . Тус тэмцээнд Дорноговь Таван дохио, Баянгол Фалконс, ШУТИС Шаркс, Худалдаа үйлдвэрийн дээд сургууль, Мон-Алтиус биеиййн тамирийн дээд сургууль, SBL Хасын хүлгүүд гэсэн багууд өрсөлдөх юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ном орчуулан гаргасан байна. тэрээр “Хөгжлийн хөтөч” хэмээх цувралын “Улс орнуудын өрсөлдөөн” номыг орчуулжээ. Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө бодол санаагаа уралдуулж байдаг судлаач, бодлого боловсруулагч, улс төрчдийн “Хөгжлийн хөтөч” клубээс дээрх цувралыг хэрэгжүүлж байгаа юм.
Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Залуучуудын холбооноос санаачлан нийслэл хотод ажиллаж, амьдарч, суралцаж буй Эрдэнэт хотын залуучуудынхаа дунд “Залуус-Эрдэнэтийн ирээдүй”- Хувь хүний хөгжлийн сургалтыг 2014 оны 12-р сарын 3-10 өдрүүдэд Тусгаар Тогтнолын ордонд зохион байгуулах гэж байна.
Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц “Vip яриа” лекц ярилцлагын зочноор оролцож “Уламжлал, зан заншил ба ёс зүй” сэдвээр лекц уншина. Тус лекц ярилцлага Ардчилсан хүчний холбооны байранд 17:00 цагт эхлэх юм. Дээрх арга хэмжээг Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клубээс зохион байгуулж буй бөгөөд залуус өргөнөөр оролцох боломжтой ажээ.
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 03-ныг болгон тэмдэглэдэг. Тус өдрийг НҮБ-аас “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.