Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Б.Зангад: “Ховд нутгийн дуулал 2014” тоглолт сайхан болно гэдэгт итгэлтэй байна
Дуу хөгжим

Б.Зангад: “Ховд нутгийн дуулал 2014” тоглолт сайхан болно гэдэгт итгэлтэй байна

Урлаг Урлаг25/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
55eeb7_22851325006252014-11-25-09-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ховд нутгаар овоглосон авъяаслаг уран бүтээлчдийн хамтарсан “Ховд нутгийн дуулал 2014” тоглолт Монгол бөхийн өргөөнд болно. Тус тоглолтыг Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны залуус санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Ховд нутгийн зон олон хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөх боломжийг бий болгохын зэрэгцээ сумдынхаа залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжих зорилготой ажээ. Тоглолтод Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч, сурч хүмүүжиж байгаа оюутан залуучууд болон Ховд нутгийнхаа нэрийг урлагийн алтан тайзнаа дуурсгаж яваа үе үеийн уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна. Дашрамд сонирхуулахад тоглолтын тасалбарыг мэдээллийн лавлах 1900-1950 үнэгүй хүргэж өгч үйлчилж байгаа аж.

Тус тоглолтын талаар Ховд нутгийн сүлд дуу “Тунгалаг буянт”-ыг амилуулж ард түмнийхээ сэтгэлд хоногшсон Ардын жүжигчин Б.Зангад гуайгаас тодрууллаа.

–Сайн байна уу. Таныг “Ховд нутгийн дуулал 2014” тоглолтод оролцохоор болсон гэж сонссон. Тоглолтын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ховд нутгаараа овоглосон зон олонтойгоо нэгэн дээвэр дор цуглаж, ая дуугаа өргөн нэгэн үдшийг өнгөрөөх болсондоо баяртай байна. Нутгийн ахан дүүсийнхээ эрч хүч энергиэр цэнэглэгдсэн сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Ховдчууддаа ямар ямар уран бүтээлээр бэлэг барих бодолтой байна вэ?

-Мэдээж нутгийнхаа тухай сайхан дуунуудаасаа дуулж бэлэг барина. Миний хувьд нутгийн зон олонтойгоо уулзалгүй нэлээд удчихлаа. Олон жил сэтгэлдээ тээж явсан нутгийн ахан дүүсийнхээ халуун дулаан алга ташилтыг дахин сонсох болсондоо маш их баяртай байна.

-Тоглолт сумдын залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжих зорилготой гэсэн. Энэ талаар тодруулбал?

-Зорилго нь надад маш зөв санагдсан. Яагаад гэхээр сумдын залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжинэ гэдэг нь тэдний цаана байгаа мянга мянган оюутан залуусын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Бид тэр болгон оюутан залуусдаа туслаад байж чаддаггүй тийм ч учраас ирээдүй хойч үе болсон оюутан залуучуудынхаа сурч боловсрох, ирээдүйн сайн сайхны төлөө нийслэлд ажиллаж амьдарч байгаа ховдчуудыгаа энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд цуглаасай гэж би хүсэж байна. Мөн энэ сайхан тоглолтыг санаачлан зохион байгуулж байгаа Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны залуусдаа бас баярлалаа гэж хэлмээр байна. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд таван шинэ номинаци нэмэгдлээ

18/06/2026
Дуу хөгжим Урлаг

Пол Маккартни 84 нас хүрлээ

18/06/2026
Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Манай хувцас” нэртэй шинэ уран бүтээл гаргалаа

18/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Төмөр хүн” Тамаваши Б.Мөнх-Оргил Чингис хааны дүрд дуу оруулжээ

18/06/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд таван шинэ номинаци нэмэгдлээ

18/06/2026

“Netflix” компани “TikTok”-той төстэй “Clips” цэс нэвтрүүлж байна

18/06/2026

Пол Маккартни 84 нас хүрлээ

18/06/2026

Г.Аюурзанын “Хойт насны болзоо” зохиол драмын жүжиг болж тайзнаа амилна

18/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.