Ангилал: Үндэсний хөгжим

БНХАУ-ын Наньжин хотод болсон залуучуудын хоёрдугаар олимпийн наадам амжилттай өндөрлөж, манай улсаас спортын дөрвөн төрөлд таван тамирчнаа илгээсэн бөгөөд тус наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд зодоглосон Налайх дүүргийн тамирчин Б.Дөлгөөн эх орондоо цорын ганц мөнгөн медалийг авчирсан юм. Түүний энэхүү амжилтыг үнэлж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат МЗХ-ны “Тамирчны алдар” цол тэмдгээр шагнаж түүний баяр дээр нь баяр нэмсэн юм.

Монголын урлагийн ертөнцөд өөр өнгө төрхийг гаргаж ирсэн, амьд дуу хөгжмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа “The Colors” хамтлаг нь байгуулагдаад дөрвөн жил болж байгаа билээ. Тэд одоогоор өөрсдийн анхны бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байна. Г.Тогтуун, Б.Төгөлдөр, А.Тэргэл, Б.Хүслэн, Н.Жамух нартай ярилцснаа уншигч та бүхэндээ хүргье.

“Beta entertainment”, “Erkhes entertainment”-ийн хамтын бүтээл “Эцсийн зогсоол Э цэг” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байна. Хайр сэтгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хүний сайхан сэтгэлийн тухай өгүүлдэг киноны гол дүрд реппэр Rokit bay буюу О.Баярсайхан тоглосон юм. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.

Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ ойрын өдрүүдэд Монголд хүрэлцэн ирж, шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг айлдах гэж байна.

Хилийн чанад дахь Монголчуудын Холбоод, ТББ-ын анхдугаар, “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” аравдугаар чуулга уулзалтууд 9-р сарын 18 ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “Бүтээлч Хамтын Ажиллагаа” нэрийн дор нэгдэн зохиогдоно. Нэгдсэн чуулганы ажиллагааг Гадаад Харилцааны Яам, “Цахим Өртөө Холбоо” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Ээж, цай гэдэг хоёр үг салшгүй холбоотой. Ээжийнхээ чанасан аагтай сайхан цайг амталж өсөөгүй хэн ч байхгүй. Иймээс ч Монгол улсын гавьяат жүжигчин С. Жаврлангийн дуулдаг “Ээжийн чанасан цай”, гавьяат Н. Чулуунхүүгийн “Ээжийн бор аяга” гэхчилэн ардын болон зохиолын олон дуунд монгол хүний гайхамшигт ундаа болох цай, бас айл гэрийн галын бурхан болсон ээжийн тухай гардаг.

Их хотын цоглог залууст та бүхэнд зориулсан томоохон шоу болох гэж байна. Тодруулбал, хотын хээнцэр ганган залууст зориулсан MNG event-ээс зохион байгуулдаг ELECTRO HOUSE парти есдүгээр сарын 5-ны өдөр буюу өнөөдөр 22-00 цагт эхэлнэ. Тус партид DJ эрхээ, DJ Маралаа нарын electro house урсгалаар маш гоё сетүүд тоглогдох аж. Залуус та бүхнийг Brix club-д болох шоунд найз нөхөд, анги хамт олноороо доргих боломж байна. Тус партины тасалбарын үнэ 20000 төгрөг аж.

Их сумогийн 2014 оны намрийн Аки башёгийн банцукэ буюу чансаа гарлаа.Тус башёг Монголын гурван Ёкозүна тэргүүлж барилдана.Тус башёгийн өмнө Монголын Ониараши Өлзийжаргал, Тайга Шаравнямбуу нар зодог тайлсанаар Монголын 26 сумоч барилдана. Ингээд дээд зиндаа болон Монголын бөхчүүдийн чансааг танилцуулъя.

Наймдугаар сарын 23-29-ны хооронд Тайвань улсад зохион байгуулагдсан Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд монгол улсаа төлөөлөн 5 настай Э.Одмаа оролцжээ.