Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Rokit bay: Хөгжим бол би
Дуу хөгжим

Rokit bay: Хөгжим бол би

Урлаг Урлаг08/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
rokit_ah_500x500850469162014-09-08-10-37[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Beta entertainment”, “Erkhes entertainment”-ийн хамтын бүтээл “Эцсийн зогсоол Э цэг” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байна. Хайр сэтгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хүний сайхан сэтгэлийн тухай өгүүлдэг киноны гол дүрд реппэр Rokit bay буюу О.Баярсайхан тоглосон юм. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.

-Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Эцсийн зогсоол Э цэг” уран сайхны киноны талаар яриагаа эхэлье. Гол дүр бүтээхэд танд амаргүй байв уу?
-Энэ зун “Эцсийн зогсоол Э цэг” хэмээх кинонд тоглолоо. Кино маань өнгөрсөн сарын 29-нд нээлтээ хийсэн. Би Зориг хэмээх залуугийн дүрийг бүтээсэн. Ерөнхийдөө драм төрлийн сонирхолтой үйл явдалтай бодит амьдралаас сэдэвлэсэн кино болсон.

-Дэлгэцийн бүтээлд анхаарал хандуулаад дуугаа түр завсарласан байх?
-Киноны ажил гээд уран бүтээлээ хойш тавьсан л даа. Гэхдээ одоо шинэ цомгийн ажилд орсон. Эхний дуу бэлэн болсон, удахгүй клип нь цацагдах байх.

-Дууныхаа үгийг юунаассэдэвлэж бичдэг вэ?
 -Ерөнхийдөө бол “Бид хоёр” бүтээл шиг сэтгэлдээ мэдэрсэн зүйлээ дуулдаг. Тухайн үеийн сэтгэл зүйн байдлаас шалтгаалдаг. Мөн өмнө нь мэдэрч байсан мэдрэмжүүдээсээ оруулж өгөх дуртай л даа.

-Таны амьдрал урлагтай салшгүй холбоотой болсон гэж хэлэхэд буруудахгүй байх. Ер нь анхнаасаа л урлагийн хүн болно гэж боддог байсан уу?
-Би өөрийгөө урлагийн хүн болно гэж зүүдэлж ч байгаагүй. Урлагийн салбарыг амьдралаа болгоод явна гэж бодож байгаагүй. Америкт бизнесийн чиглэлээр суралцаж байх хугацаандаа хажуугаар нь хөгжим оролдож эхэлсэн нь өнөөдрийн намайг бүтээсэн.

-Өөрийнхөө төлөө хийсэнхамгийн зөв алхмаа нэрлэвэл?
-Урлагийн салбарыг сонгосноо хамгийн зөв алхам гэж боддог. Маш олон зүйлийг золиосолсон бас их тэнэг зориг гаргасан гэж хэлж болно.

-Таны хамгийн тэвчиж чаддаггүй зүйл юу вэ?
-Хүнд урд нас гэж байдаг бол би хорон муу санаатныг дардаг баатар байсан юм шиг санагддаг. /инээв/ Нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйл хүн хүнтэйгээ хүнлэг бус харилцаж байгаа гэх мэт зүйл дээр өөрийн эрхгүй тэмцмээр байдаг. Хэзээ ч тэр хүмүүст бууж өгдөггүй.

-Хөгжим таны хувьд юу вэ?
-Хөгжим бол би. Дуу, хөгжимгүй бол Баярсайхан гэдэг хүний тодорхойлолт гарч ирэхгүй гэж боддог. Тийм болохоор хөгжим бол яалт ч үгүй миний нэг хэсэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер A$AP Rocky “Рианна яг одоо студид шинэ дуугаа хийж байгаа” гэв

07/08/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Ариана Гранде шинэ цомгоо танилцууллаа

07/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026

76 настай Ричард Гир, 28 настай Диана Силверс нар “Asymmetry” кинонд хосын дүр бүтээжээ

08/08/2026

Дорно дахины музейн сан хөмрөгт Максим Горькийн цуглуулгаас бүтээл нэмэгдсэн

08/08/2026

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026

Шаврын үүдний улаан тохойн хүн чулуун хөшөө

08/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.