Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй эвлэл, холбоод нэгдэж, Хэвлэлийн эрх чөлөөний төлөө Үндэсний түр зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь Хэвлэлийн эрх чөлөөг хангах, хамгаалах, баталгаажуулах үндсэн чиглэлээр ажиллах бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлах хүртэл үндэсний хэмжээний зөвшилцлийн үйл ажиллагаа явуулах юм байна.
Ангилал: Үндэсний хөгжим
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “13.14. зүйл Худал мэдээ тараах” заалтыг дахин өөрчлөх санал тусгагдсантай холбогдуулан Монголын сайтын холбооноос мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Имарт дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн хандиваар цугласан “FOODBANK”-ны хүнсний тусламжийг тус дэлгүүрийнхэн тусламж хэрэгтэй нэгэнд өгөхгүй байна гэсэн ташаа мэдээлэл тарж буйтай холбогдуулан “ИМАРТ” дэлгүүрийн зүгээс бодит тайлбар мэдэгдэлийг хүргүүлж байна. Тус дэлгүүр нь хувь хүмүүсийг тусламж авах ёстой, эмзэг бүлгийнх гэж тодорхойлох эрхгүй, дүгнэх боломжгүй бөгөөд хандиваар цугласан хүнсийг мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэн өгч байгаа аж.
Солонгос профессороос онлайнаар зөвлөгөө авах телемед үйлчилгээг Сөүл дэх Ханян их сургуулийн эмнэлгийн Монгол дахь эмчилгээний дараах хяналтын төв санал болгож байна.
Дүүриймаа” дуугаар олноо танигдсан дуучин Б.Алтанжаргал өнгөрсөн хугацаанд “Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” гэх зэрэг цомгоо гарган, хэд хэдэн бие даасан тоглолт хийсэн. Язгуур урлагийн салбарт амжилттай бүтээн туурвиж яваа ардын дуучин, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанжаргалтай ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна
МУБИС, Японы Нагоя Их сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр хүүхдийн оюуны хөгжлийн төвшинг тогтоох аргачлалыг боловсруулан гаргасан бөгөөд энэ сарын 11-ны өдөр нээлтийн ажиллагаагаа зохион байгууллаа.
Монгол орны өнцөг булан бүрт соёлын үрийг тарьж, үндэсний өв соёлоо өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хөгжлийг түүчээлэх мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэдэг цор ганцхан сургууль бол СУИС. “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан улс орны хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед элсэгчдээс мэргэжлийн ур чадварын шалгалт авдаг тус сургууль элсэлтээ хэрхэн зохион байгуулах талаар СУИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга М.Амартүвшинтэй ярилцлаа.
П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, “Щелкунчик” балетын Щелкунчик, “Нойрссон гүнж” балетын Дизере, “Парисын дарь эхийн сүм” балетын Фебси, “Ромео Жульетта” балетын Ромео дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийн гол дүрүүдийг бүтээж, Монголын балетын урлагийг дэлхийн сонорт хүргэсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнөөдрийн зочноор уригдлаа. Тэрбээр дэлхийн шилдэг найман бүжгэн жүжигчний нэгээр тодорч, сонгодог урлагийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг таниулж яваа Монголын Балетын Хөгжил Сангийн тэргүүн бөгөөд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулж балетын урлагийн залуус энэ цаг үед хэрхэн хайртай урлагаараа хичээллэх талаар санал бодлоо хуваалцав.
“Монгол тв”-ийн “The Voice of Mongolia”-2 шоуны оролцогч Т.Өрлөгтэй ярилцлаа. Тэрбээр “The Voice of Mongolia” шоуны өнгөрсөн долоо хоногт гарсан Монгол дууны шатнаас хасагдсан билээ
Дэлхийн олон оронд эх орныхоо урлаг соёлыг таниулан сурталчилж байгаа цөөхөн хамтлагийн нэг бол “Жонон”. Тус хамтлагийн ахлагч, бөмбөрчин Д.Мөнх-Оргилтой ярилцлаа.