Эрчүүдийг татагч соронзон бүсгүйчүүд /+18/
Ангилал: Үндэсний хөгжим
ССАЖЯ болон Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо энэ сарын 30-ны өдрийн 18:00 цагаас “Фитнесс өдөрлөг”-ийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байглуулах гэж байна. Уг өдөрлөгийг классик бодибилдинг, бикини, атлетик физик, атлетик фитнесс гэсэн төрлөөр явуулах ажээ. Энэхүү өдөрлөгийн техникийн зөвлөгөөн 8-р сарын 28-ны 14 цагаас Flex gym фитнесс клубт болно.
Дэлхийн их гүрнүүдийн нэг болох БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа эхэллээ. Энэ талаар гадаадын хэвлэлүүд ийн онцолжээ.
Америк-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Монгол од” цогцолбор дунд сургууль энэ хичээлийн шинэ жилд анхныхаа элсэлтийг авч байна. Суралцагчид нь Англи хэл, математикийг гүнзгийрүүлэн судлахын зэрэгцээ хүүхдийн авьяас, сонирхлыг хөгжүүлэх олон төрлийн секц дугуйланд үнэгүй хамрагдана. Үүнд сэтгэхүй хөгжүүлэх, эрүүл мэнд гоо зүй, шатар, даам, балет, бүжиг, гимнастик, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн дугуйлангууд багтаж байна.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, СТА Т.Баттулгатай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр энэ сарын 22- нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийх “Эх орон дуудаж байна” уран сайхны киноны гол дүрд тогложээ.
“Арвин ундрах трейд” ХХК нь Монгол улсад дагаж мөрдөгддөг Хүнсний аюулгүй байдлын стандартаар, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхий даяар хэрэглэж буй орчин үеийн технологи болох HACCP буюу нян устгагч ариутгалын төхөөрөмжийг үйлдвэртээ суурилуулсан цөөн үндэсний үйлдвэрлэгч компанийн нэг юм.
Тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Эцсийн зогсоол Э цаг” киноны гол дүрд реппер Rokit Bay буюу О.Баярсайхан тоглосон нь онцлог юм. Уг киноны гол дүрийг бүтээсэн Rokit bay-тэй ярилцлаа.
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран хэрэгжүүлж буй “Сумын залуус” төсөл орон нутагт амжилттай хэрэгжиж байна. Дундговь аймгийн Гурвансайхан суманд ажиллаж байгаа “Сумын залуус” төслийн “4 бэрх” багийн залуучуудын үйл ажиллагааг сум орон нутгийн удирдлагууд дэмжин хамтран ажиллаж, тэднийг сургалт явуулах өрөө танхим болон бусад хэрэгслээр хангаж өгчээ.
Гэр Бүл, Сэтгэлзүйн Боловсролын “Сэтгэлийн учиг” Институт, ХБНГУ-ын Зан Үйл Сэтгэл Заслын Холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран өнгөрсөн 5-р сард сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж үзүүлдэг сэтгэлзүйч, сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан “Зан үйлийг өөрчлөхөд нөлөөлөх сэтгэлзүйн үндсэн техникүүд” сургалтаа монголд анх удаа амжилттай зохион байгуулсан. Манай улсын хувьд сэтгэл судлалын шинжлэх ухаан харьцангуй шинэ салбар бөгөөд ард иргэдийн сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж авах хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь илхэн. Нөгөөтэйгүүр энэхүү салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлж, олон улсын туршлагаас суралцан монгол дахь сэтгэлзүйн үйчилгээг улам чанаржуулах эрэлт хэрэгцээ байсаар байна.
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Энэ 8-р сарын 25 бол “Монголын Залуучуудын өдөр” энэ өдрийг жил бүр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд энэ жил ч мөн адил олон ажлуудыг төлөвлөсөн байна.