Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Т.Баттулга: Эх орончдоороо бахархах, харамлах сэтгэл төрсөн
Дуу хөгжим

Т.Баттулга: Эх орончдоороо бахархах, харамлах сэтгэл төрсөн

Урлаг Урлаг21/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2014030111543772_500x5009597590852014-08-21-14-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Т.Баттулга: Эх орончдоороо бахархах, харамлах сэтгэл төрсөн
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, СТА Т.Баттулгатай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр энэ сарын 22- нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийх “Эх орон дуудаж байна” уран сайхны киноны гол дүрд тогложээ.
-Сүүлийн үед дэлгэцийн шинэ бүтээлүүд ар араасаа төрөх болжээ. Таны тоглосон “Эх орон дуудаж байна” кино ямар онцлогтой вэ?
-“Эх орон дуудаж байна” кино гурван гол дүртэй. Би тэдний нэг болох АминЭрдэнэ гэх залуугийн дүрийг бүтээсэн. Гэнэн цайлган, найз нөхдөдөө чин сэтгэлээсээ ханддаг гэгээлэг дүр юм. Хүмүүс намайг кинонд тоглож байна гэхээр “Театраасаа гарчихсан юм уу” гэж асуудаг. Одоо ч гэсэн би “Мөрөөдлийн театр”-т харьяалагдаж байгаа.
-Дүрийн хувьд тантай адилхан зан чанар бий юү?
-Ямар юм бол доо (инээв). Мэдээж яг би байсан гэж хэлж болохгүй. Зарим нэг тал нь л бага зэрэг төстэй байсан.
-Киноны дундуур нүцгэлдэг хэсэг гардаг гэсэн. Тэр үеийн зургийг авахуулахад амаргүй байсан байх?
-Анх киноныхоо зохио лыг уншихад тийм зүйл ерөөсөө байгаагүй. Бүх зохиолоо уншиж дуусаад яг зураг авалтын талбайд шоронд ордог хэсгийг нь авч байхад найруулагч гол дүрүүдээ дуудаад “За одоо нэг ийм юм байна аа. Шоронд ордог хэсэгт та гурав нүцгэн байх хэрэгтэй” гэсэн. Бид гурав ч гайхаад л явчихсан. Гэхдээ ярилцаж байгаад зөвшөөрсөн. Нэгэнт бид жүжигчин мэргэжил сонгосон, найруулагч юу хэлнэ жүжигчид биелүүлэх л ёстой. Тэгээд л нүцгэн гүйцгээсэн дээ /инээв/.
-Уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд ямар зүйл мэдрүүлэхийг хүссэн бэ?
-Халхын голын дайны 75 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан уг киног бүтээсэн. Киног үзээд орчин үеийн залуус “Өвөг дээдэс маань сайхан тал нутаг, газар шороогоо бидэнд авч үлдэхийн тулд хамаг цусаа асгаруулан, үхэн хатан тэмцэж өнөөгийн бидний энэ амар амгалан нийгмийг яаж зовж байж авчирсан бэ” гэдгийг ойлгуулахыг зорьсон. Мөн тэдний эх орноо хайрлах сэтгэл, үндсэрхэг үзлийг улам ихээр дэвэргэж өгөх зорилготой бүтээл гэж ч хэлж болно.
-Киноны зургийг авахдаа зураглаачид нэмэлт төхөөрөмж ашиглалгүйгээр авсан гэсэн. Энэ нь жүжиглэхэд хүндрэл учруулж байв уу?
-Хэцүү зүйл байсан. Жишээ нь, ганцхан гүйдэг хэсэг байлаа гэхэд бүх талаас нь авахын тулд арван удаа гүйх хэрэгтэй болсон. Энэ нь ерөөсөө жүжигчдээс хамаараагүй, зураг авалтын зайлшгүй шаардлага байсан. Энэ жүжигчний үүрэг учраас 10 гүй гэнэ үү 100 гүй гэнэ үү гүйх л болно. Хамгийн гол нь бид ихэвчлэн хөл нүцгэн гүйдэг учраас хөлд өргөс ордог байлаа. Сүүлдээ тэр нь өвдөөд хөлийнхөө уландаа скоч хүртэл нааж үзсэн. Тиймэрхүү хэцүү, хөгжилтэй ч гэмээр юм уу үйл явдал их байсан.

Эх сурвалж http://www.info.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Монгол Улс “Eurovision Asia 2026” уралдаанд албан ёсоор нэгдлээ

02/09/2026
Дуу хөгжим Урлаг

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

И Чан Дон “Auteur Award” хүртсэн анхны солонгос найруулагч боллоо

03/09/2026

Токиогийн загварын долоо хоногийн тайзан дээр Монгол гэр сүндэрлэв

03/09/2026

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан баримлыг албадан шилжүүлнэ

03/09/2026

Дуучин A Cool буюу Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

03/09/2026

Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач Алла Викторовна Хабаева-Барсболд таалал төгслөө

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.