Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Америк-Монголын хамтарсан “Монгол од” цогцолбор сургуульд элсэлт авч байна
Нийгэм

Америк-Монголын хамтарсан “Монгол од” цогцолбор сургуульд элсэлт авч байна

Урлаг Урлаг21/08/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15859151872014-08-21-18-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Америк-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Монгол од” цогцолбор дунд сургууль энэ хичээлийн шинэ жилд анхныхаа элсэлтийг авч байна. Суралцагчид нь Англи хэл, математикийг гүнзгийрүүлэн судлахын зэрэгцээ хүүхдийн авьяас, сонирхлыг хөгжүүлэх олон төрлийн секц дугуйланд үнэгүй хамрагдана. Үүнд сэтгэхүй хөгжүүлэх, эрүүл мэнд гоо зүй, шатар, даам, балет, бүжиг, гимнастик, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн дугуйлангууд багтаж байна.

Монгол од сургуулийн гурван том давуу талыг нэрлэбэл:

1.Хичээлийн танхим, спорт заал, дуу хөгжмийн заал, өдөр өнжүүлэх танхим, хоолны газар зэрэг нийлээд нийт 3560 м.кв өөрийн байртай.

2.Америк, Монголын өндөр зэрэглэлийн мэргэжлийн багш нартай

3.Хүүхдээ өглөө хүргээд орой авах боломжийг хангасан өдөр өнжүүлэх ангитай.

   Тус сургуулийн ерөнхий захирал Ронда Полмер “Бид таны хүүхдийн ирээдүйг дангаараа шийдэх биш тантай хамтран ярилцаж, тэдний унаган ур чадвар, жинхэнэ хүсэл сонирхлыг хамтдаа таньж алс хэтийн зорилгыг нь тодорхойлж ажиллах болно. Манай сургуулийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол сурагч бүр олон улсын стандартад нийцсэн орчин үеийн боловсрол эзэмшиж, харилцааны өндөр соёлд суралцахын зэрэгцээ Монголоо гэсэн чин сэтгэлтэй, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй Монгол хүн болон төлөвших үйл явцыг дэмжихэд оршино” гэж ярилаа. Эндээс харахад “Монгол од” цогцолбор сургууль нь гадаадын хөрөнгө оруулалттай хэдий ч Монголоо гэсэн сэтгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь сайшаалтай. Тус сургуульд энэ жил 1-5 дугаар ангид ердөө 180 хүүхэд элсүүлж авах юм байна.

   Одоогийн байдлаар суудлын тооны талаас илүү хувь нь дүүрсэн бөгөөд цөөн тооны хүүхэд нэмж авах ажээ. Төлбөрийн хувьд сургалт нь дангаараа 1,800,000₮, сургалт+өдөр өнжүүлэх 2,800,000₮ байна.

                Хаяг: Улаанбаатар хот, БГД, 3-р хороо, хуучнаар тээврийн товчооны замын баруун талд, Америк-Монголын хамтарсан Монгол Од цогцолбор сургууль

       Холбоо барих утас: 96733333, 93393939

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

11/03/2026

Дуучин Кэти Перри “Katie Perry” брэндтэй шүүхдээд ялагджээ

11/03/2026

Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна

11/03/2026

Италийн засгийн газар Караважжиогийн ховор хөргийг 30 сая еврогоор худалдаж авав

11/03/2026

Ардын жүжигчин П.Цэрэндагва “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Жамсран хурандаагийн дүрээр үзэгчидтэйгээ “уулзаж” байна

11/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.