Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяатай Олон Улсын хүүхдийн Найрамдал төвд болсон “1000 хүүхдийн баяр”-ын үеэр цөөн хором ярилцсан юм.
Ангилал: Үндэсний хөгжим
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд өнөөдөр “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав.
www.URLAG.mn
Найруулагч Б.Цогтбаярын бүтээл “Луйвар” кино дэлгэцнээ гарч эхэлжээ. “Зохиомж” дээд сургуулийн захирал, Монголын үндэсний кино урлагийн академийн ерөнхийлөгч түүнтэй шинэ бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд 2013 оны 6 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд 2014 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг эхлүүлэх гэрээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар гарын үсэг зурлаа.
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд дэргэдээ залуусын сонирхлын олон клубууд болон хороо, холбоо, зөвлөл, мөн МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, Залуучуудын аялал жуулчлалын корпораци, Залуучуудын боловсролын корпорацийг байгуулж залуучуудаа олон төрөлд хөгжүүлэх, дэмжих, хамтарч ажиллах олон талын үйл ажиллагаануудыг шат дараалалттай зохион байгуулж байгаа юм.
Их хаадын сэдэв агуулга бүхий уран бүтээл туурвиж, монгол түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой “Төрт Ёс, Хаадын Сан”-гийн тэргүүн, зохиолч, судлаач Д.Гүн-Үйлсийг дугаарын зочноор урилаа.
80-аад оны топ моделууд
Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос “Спирт үү, Спорт уу” аяныг өрнүүлж Монгол орон даяар хүчтэй давалгааг бий болгосон. 2014 онд энэхүү аян “Архитай биш, тархитай” уриан дор үргэлжлэхээр болсон юм.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Гун-Аажавтай ярилцлаа. Түүний аяыг нь зохиосон “Манай цэргийн жавхаа” дууг монголчууд сайн мэднэ. Цэргийн ансамбльд кларнет хөгжимчнөөс эхлээд удирдаач болтлоо 30 шахам жил ажиллахдаа тэрбээр “Хувьсгалын мөр”, “Халх голын марш”, “Монголын арми”, “Ардын армийн алдар”, “Цэргүүд чөлөөт цагаараа”, “Цэрэг бүжгийн чуулбар” зэрэг цэрэг, эх орны сэдэвтэй 200 гаруй дууны ая, хөгжмийн бүтээлүүд туурвижээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.