Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кино урлагийн салбарынхан анх удаа хуультай болно
Нийгэм

Кино урлагийн салбарынхан анх удаа хуультай болно

Урлаг Урлаг17/04/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
84684148312942019-04-17-16-03[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. Монголын кино урлаг өмнө нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд анх удаа өөрийн гэсэн хуультай болох гэж байгаа нь энэ юм.

   Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

   Хуулийн төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаарх бодлогын чиглэл, зарчим, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхойлсноос гадна:

-кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх;

-үндэсний соёл, түүх, өв уламжлалыг эергээр харуулсан монгол агуулга бүхий киног төрөөс дэмжих;

-кино урлагаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах;

-үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээлийн сонгон шалгаруулалт явуулах, төсвийн хөрөнгөөр бүтээх кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох;

-Монгол киноны чанарыг сайжруулах, техник технологийн шинэ ололт амжилтыг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг олон улсын шилдэг чиг хандлага, арга барилд суралцуулах, киноны мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах зэргээр уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих;

-Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч нар зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах  зэрэг асуудлууд туссан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026
Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026

“Бүтээхүй-Үлдээхүй” сэдэвт түүхэн сонины үзэсгэлэнг дэлгэлээ

18/09/2026

Ю.Цэдэнбалын амьдрал, үйл хэргийг баримтат киногоор өгүүлжээ

18/09/2026

“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадам энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлнэ

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.