Монгол поп опера “Увертюра” хамтлаг “Амьддаа бие биеэ хайрла” уран бүтээлээ дүрсжүүлсэн билээ. Монголын шилдэг яруу найраг бүхий энэхүү уран бүтээлээ тус хамтлагийнхан албан ёсоор дүрсжүүлэхээр клипний зохиолын санааны уралдаан зарлаад байгаа. Энэ талаар Монгол поп опера “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагваас цөөн зүйл тодрууллаа.
Ангилал: Үндэсний хөгжим
-Тань шиг гайхалтай уран бүтээлчтэй ярилцаж байгаадаа би туйлын их олзуурхаж байна. Таны уран бүтээлүүдэд үндэсний хэв маяг шингэсэн, давтагдашгүй, Монголын бусад сувенирүүдээс өөр харагддаг. Ширхэг бүр нь хосгүй шүү. Тухайн бүтээлийг нарийн технологиор бүтээснээс гадна Монголын түүх, ёс заншилыг цаана нь гүнзгий тусгасан ажиглагддаг. Жинхэнэ шир, нарийн гар хийцийн торгийг материалдаа сонгосон байсан.
Тодорхой зорилго тавьснаараа амжилтад хүрч саятан болох боломж байдаг гэдгийг баталсан нэгэн номыг дэлхий даяараа амтархан уншиж, тэр ч битгий хэл зарим нэг нь амжилтад хүрсэн түүх саяхных билээ. Энэхүү баяжихыг хүсэгчдэд зориулсан амжилтын сурах бичгийг Германы саятан Бодо Шеффер бичиж гаргасан юм.
Хүн нэг өдрийн амьдралын зөв хэмнэлийг бий болгож чадвал, бүх талаараа төгсрүү дөхөж, их хэргийг бүтээж чадна. Өөрийгөө олон талаас нь нээж хөгжүүлж, ухаан саруул, бие эрүүл, сэтгэл өөдрөг ажиллаж амьдарч, хүн төрөлхтөнд их зүйлийг хийж бүтээж үлдээсэн хүмүүсийг судалхад ихэнхи нь Нэг өдрийн бүтээмжээр дүүрэн хэмнэлийг бий болгож, түүнийгээ ягштал мөрдөхийг эрхэмлэдэг ажээ. Бидэн шиг нэг ухаан орохоороо өдөх шөнөгүй морь мал шиг зүтгээд, тэгээд сар өдрөөр унтаж, цэнгэх биш, алгуур аажим ч болтугай жигд хэмнэлээр ажиллаж, амьдарвал маш ихийг бүтээж чадах ажээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн баяр тохиогоод удаагүй байна. Харин эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж, наргиж цэнгэсэн охид, эмэгтэйчүүд олон байсан юм. Ер нь ч монголчууд ямар ч баярт ач холбогдол өгч, нүсэр тэмдэглэдэг болоод багагүй хугацааг үдэж байгаа. Үүнтэй холбогдуулан зарим хүмүүс уриалга гаргах болсон.
Дунд сургуулиудаар явж, хүүхдүүдтэй уулзаж, номын тухай ярилцаж явахад нэг зүйл их содон анзаарагдаж байна. Энэ нь ахлах ангийхнаас дунд ангийнхан нь илүү их ном сонирхож, илүү их уншдаг болох нь мэдрэгддэг. Ялангуяа 6-р ангийнхан. Гэтэл тэднээс илүү номонд дуртай байгаа үеийнхэн бол бүр 1-2-р ангийнхан.
Үзэсгэлэнт байгал ба гоо сайхны төгс зохицол
Хүнд олон авъяас байж болно. Гэвч гоц авъяасаа нээгээгүй цагт амжилт, аз жаргалаар бүрэн дүүрэн байж чадахгүй билээ. Хүнд металлын ангийг 5- 6 жилд арай гэж төгсөөд сонинд спортын сэтгүүлчээр ажиллах, хуулийн ангийг амжилттай төгссөн хэрнээ бизнес эрхэлж байгаа залуу, эцэг эх нь эмч учраас анагаах төгсөөд багшийн ажил хийж байгаа сурган хүмүүжүүлэгч, эдийн засгийн ангийн дүүргээд телевизид амжилт гаргаж байгаа нэвтрүүлэгч… гээд олон олон жишээ байна.
Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхтэй холбогдсон юм. Тэрбээр Бусаны олон улсын кино наадмын тэргүүн шагналт “Алсын удирдлага” киноны хөгжмийг зохиосон бөгөөд киноныхоо Монгол дахь нээлтэд оролцохоор эх орондоо ирээд байхад нь ССАЖЯ урьж Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан төрийн дээд “Алтан гадас” одонг нь гардуулж өгсөн юм. Үүнтэй холбогдуулж ярилцлага авах болзоо тогтоохоор утас руу нь залгатал Америк нисэх гээд, өөрөөр хэлбэл гэртээ харих гээд онгоцны буудалд очсон байж таараад амжаагүй юм. Ингээд өчигдөр түүнтэй цахимаар холбогдож ярилцлаа.
“Хүнээ зөв удирдах хөдлөшгүй 21 хууль” хэмээх энэхүү номонд багтсан удирдахуйн ухааны гайхамшигаас эмхтгэн хүргэж байна. Номын зохиогч Жон Максвэлл нь удирдлагч хүнд байх ёстой 21 хуулийг тус бүр мундаг удирдагчдын түүхээр жишээ татан бичжээ. Удирдагчийн гэр бүлээс гаралтай тэрээр насаараа удирдлагын ухааныг судалснаа эмхэтгэн ийнхүү ном болгосон нь энэ юмсанжээ. Эдгээр хууль бүрийг өөрийн үгээр товч ойлголт өгөн бичсэнийг хүргэе.