“Хүнээ зөв удирдах хөдлөшгүй 21 хууль” хэмээх энэхүү номонд багтсан удирдахуйн ухааны гайхамшигаас эмхтгэн хүргэж байна. Номын зохиогч Жон Максвэлл нь удирдлагч хүнд байх ёстой 21 хуулийг тус бүр мундаг удирдагчдын түүхээр жишээ татан бичжээ. Удирдагчийн гэр бүлээс гаралтай тэрээр насаараа удирдлагын ухааныг судалснаа эмхэтгэн ийнхүү ном болгосон нь энэ юмсанжээ. Эдгээр хууль бүрийг өөрийн үгээр товч ойлголт өгөн бичсэнийг хүргэе.
1. Хязгаарын хууль
Хүний удирдах чадварыг 1-ээс 10 хүртлэх оноогоор дүгнэхэд, хэрэв та 8 онооны удирдах чадвартай бол таны үзүүлэх үр нөлөө 7-оос хэтрэхгүй гэжээ. Та хэр дээш ахихыг хүсч байна төдий чинээ удирдлагын ур чадвар хэрэгтэй болдог байх нь. Аз болж удирдах чадварыг хөгжүүлж болдог юм байна 🙂
2. Нөлөөллийн хууль
Удирдлагын тухай дараах 5 буруу ойлголт байдаг байна.
Менежментийн тухай буруу ойлголт – Сайн менежер гэдэг нь сайн удирдагч гэсэн үг биш.
Бизнес эрхлэгчийн тухай буруу ойлголт – Сайн удирдагч бизнес эрхлэгч байж болох ч, бизнес эрхлэгч бүхэн удирдагч гэсэн үг биш аж.
Мэдлэгийн тухай буруу ойлголт – Сайн удирдагч болохын тулд мэдлэг хэрэгтэй болохоос мэдлэгтэй хүн бүр сайн удирдагч байна гэсэн үг биш аж.
Анхдагчийн тухай буруу ойлголт – Анхдагч байлаа гээд удирдагч гэсэн үг биш.
Байр суурийн тухай буруу ойлголт – Ямар албан тушаалтай байгаа нь түүний удирдагч гэдгийг батлахгүй.
Харин… Хүмүүст хэрхэн нөлөөлж үзүүлж, тэднийг араасаа дагуулж байгаагаараа удирдагч танигддаг ажээ.
“Бусад хүмүүсийг татан оролцуулахад нөлөөллийн хүч чадлын үндэс нь оршдог” Херри А.Оверстрийти
3. Үйл явцын хууль
Ямар ч амжилт нэг өдөрт олддоггүй тул хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлсээр удирдагч болдог аж. АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рузвелтийг жишээ болгон бичсэн байсан ба энэ хууль надад маш их таалагдсан юм. Хүн дараах 4 үе шатаар замнасаар удирдагч болдог ажээ.
1-р үе: Юу ч мэдэхгүй байгаагаа мэдэхгүй байх
2-р үе: Юу мэдэхгүй байгаагаа мэддэг байх
3-р үе: Өөрийгөө хөгжүүл, суралц тэгээд энэ бүхэн чамд ирнэ
4-р үе: Юу мэдэж байгаагаа мэдэж байгаа учраас хийж байна.
“Маргааш удирдахын тулд өнөөдөр суралц”
“Амжилтын нууц бол цаг нь ирэхэд бэлэн байхад оршино” Бэнжамин Дизрел
“…Нэгэнт үйл явц эхлэхэд та үүнд зөнгөөрөө хариу өгөх бөгөөд энэ нь та өөрийгөө хэрхэн бэлтгэснийг тань харуулах болно…” Хүндийн өргөлтийн дэлхийн аварга Жое Фрэйзир
4. Чиглүүлэх хууль
Явах зам, учирч болох саад бэрхшээлийг урьдчилан харж, нарийн төлөвлөх тухай хууль.
5. И.Ф.Хаттоны хууль
Үг хэлэхэд нь бүгд түүнийг чих тавин сонсдог хүн байгууллагад байдаг даа. Тэнд И.Ф.Хаттоны хууль үйлчилж байна гэсэн үг гэнэ кк. Бүгд ярихыг нь сонсдог хүн бол жинхэнэ удирдагч ба удирдагчийн амьдралын явцад дараах 7 чухал хүчин зүйл илрэлээ аажмаар олсоор тэднийг удирдагч болгох замаар ахиулдаг байна. Үүнд:
Зан чанар – Тэд хэн бэ?
Харилцаа – Тэд хэнийг таньдаг вэ?
Мэдлэг – Тэд юу мэддэг вэ?
Зөн билэг – Тэд юу мэдэрдэг вэ?
Туршлага – Тэд хаана байсан бэ?
Өмнөх амжилт – Тэд юу хийж байсан бэ?
Чадвар – Тэд юу хийж чаддаг вэ?
“И.Ф.Хаттоны хуулийг ойлговол та зөвхөн хэлж байгаа нь үнэн болохоор бус харин хүндэтгэж байгаа учраас хэн нэгний ярьж байгааг хүмүүс сонсдог болохыг ойлгоно.” гэжээ.
6. Итгэлцлийн хууль
Итгэлцэл нь удирдлагын үндэс аж. Харин хүмүүсийн итгэлийг олоход удирдагчийн зан чанар чухал нөлөөтэй. Мэдээж хэрэг сайн зан чанартай хүнийг л хүмүүс дагна шүү дээ 🙂
“Ямар ч хүн өөрийн зан чанарын хязгаараас даван гарч чадахгүй” Жон Морлэй
7. Хүндлэлийн хууль
Хүмүүс бусдыг санаандгүйгээр дагадаггүй. Тэд өөрсдийн хүлээн зөвшөөрдөг, хүндэлдэг тийм л хүмүүсээ дагадаг. 8 оноотой хүн хэзээ ч 6 оноотой хүнийг дагахгүй, харин 9 юмуу 10 оноотой хүнийг л дагадаг аж. Хүмүүс өөрөөсөө илүү хүмүүст өөрийн эрхгүй татагдаж байдаг нь жам аж. Энэ бол Хүндлэлийн хууль 🙂
“Хүн хэдий чинээ сайн удирдах чадвартай байна төдий чинээгээрээ түүний манлайлал богино хугацаанд хүлээн зөвшөөрөгддөг.”
“Шилдэг удирдагчид юу мэддэгээ мэдэх ёстой, мэддэг зүйлээ бусдад тодорхой мэдүүлдэг байх ёстой” Кларенц Б.Рендалл
8. Мэдрэмжийн хууль
Удирдагчид аливаа зүйлийг тухайн нөхцөл байдалд төрсөн мэдрэмжээсээ авч үздэг ба үр дүнд нь тэд зөнгөөрөө, бараг автоматаар юу хийх ёстойгоо мэддэг. Удирдагчид хэрхэн сэтгэдэг вэ?
Удирдагчид өөрсдийн нөхцөл байдлыг уншдаг
Удирдагчид ирээдүйн хандлагыг уншиж чаддаг – Эргэн тойронд болж буй үйл явдлууд бидэнд яг л томруулдаг шилээр харж буй мэт харагддаг. Харин удирдагчид ухарч алхаад одоо юу болж байгааг, хүмүүс нь хаашаа явж байгааг, ирээдүйд хаашаа чиглэж байгааг харах чадвартай байдаг.
Удирдагчид өөрсдийн нөөц бололцоогоо уншиж чаддаг
Удирдагчид хүмүүсийг уншиж чаддаг
Удирдагчид өөрсдийгөө уншиж чаддаг
“Та юуг яаж харахаас хэн бэ гэдэг тань танигдана”
“Өөрөө өөрийгөө удирдаж чаддаггүй хүнээс аугаа зүйл хийхийг нь хүлээх хэрэггүй” Жемис Рассел Ловэлл
9. Таталцлын хууль
Та ихэвчлэн өөртэйгөө дүйцэхүйц чанарыг агуулсан хүмүүсийг өөртөө татаж байдаг ажээ. Зохиогчийн ээж нь “Ижил өдтэй шувууд ижилдэн цугладаг” гэж хэлдэг байж. Удирдагчийг дагаж байгаа хүмүүс нь хэд хэдэн үндсэн шинж чанараараа хоорондоо ихээхэн төстэй байдаг байна. Үүнд:
Хандлага – Эерэг сөрөг хандлагатай хүмүүс хоорондоо татагддаггүй.
Нас – Хүмүүс ойролцоо насны хүмүүстээ татагдах нь илүүтэй байдаг.
Нийгмийн гарал үүсэл
Үнэлэмж – Хүмүүс өөртэйгээ ижил үнэлэмжтэй удирдагчдад татагддаг.
Амьдралын туршлага
Удирдах ур чадвар – Хүмүүс өөртэйгээ адил удирдах ур чадвартай хүмүүст татагддаг.
“Та хэр сайн удирдагч байна, төдий чинээгээрээ бусад сайн удирдагчдыг өөртөө татах болно.”
“Хэрэв өөрт тань татагдаж буй хүмүүсээ сайн байгаасай хэмээн хүсч байгаа бол та өөрийгөө илүү сайн хөгжүүлээрэй.”
“Тань шиг хүмүүс таныг эрэлхийлж байдаг.”
“Таныг хүрээлж буй хүмүүс таны хэн бэ гэдгийг харуулдаг."
“Таталцлын хууль гэдэг нь: Таны хэн бэ гэдэг та хэнийг татаж байгаагаар тодорхойлогдоно.”
10. Харилцааны хууль
11. Дотоод тойргийн хууль
12. Эрх мэдлийн хууль
13. Нөхөн үйлдвэрлэлийн хууль
14. Хүлээн зөвшөөрөх хууль
15. Ялалтын хууль
16. Хөдөлгөх хүчний хууль
17. Ач холбогдлын эрэмбийн хууль
18. Золиослолын хууль
19. Цагийн хууль
20. Тэсрэх өсөлтийн хууль
21. Залгамжлалын хууль