Эрүүл мэнд: Хонины ордныхон 2014 онд өөрийгөө тун ч их хайрлах ёстой гэнэ. Өөртөө цаг гарган сайн амарч, хэт их ачаалал авахгүй байх хэрэгтэй ажээ. “Амин дэм хэрэглэн биеэ сайн тордоорой” хэмээн зурхай буусан байна. Агаар салхинд гарах, байгалийн сайхныг мэдрэх гэх зэргээр орчноо солин өөртөө цаг зав гаргавал хонинууд жилийн турш эрч хүчтэй сайхан харагдан, амжилт өөд тэмүүлэх болно.
Ангилал: Үндэсний хөгжим
Бүх цаг хугацаанд гүйцэтгэх захирлууд биеийн хүч, эрүүл мэнд, оюун санааны хүч, давуу талын талаар бодож үзсэн байдаг. Нэн ялангуяа бизнес эрхлэгчид, олон тооны нийтлэлүүдэд оюун санааны хүч, тууштай байдал, тэвчээр хатуужил, эерэг байдал болон найдвартай байдлын тухай ярьж, бичдэг.
2014 оны хамгийн анхны, хамгийн том шоу тэсрэлт “2014 SHOW PARTY” 12-р сарын 31-нд 22:00 цагаас “Мишээл экспо”-д болохоор товоо зарласан билээ. Энэхүү шоунд 5000 залуусыг оролцуулсан Монголын шилдэг DJ Үүрээ,Батаа болон “MMP”-ийн шилдгүүдтэй хамтдаа энэ оны хамгийн сүүлийн үдшийг өнгөрүүлж, ирэх оны хамгийн анхны өдрийг угтах юм. Уг шоуг зохион байгуулагч Ө.Мөнх-Эрдэнэтэй цөөн хором ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
с“Хоржоонтой дурсамж” номоороо утга зохиолын дээд шагнал “Алтан Өд” хүртсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Одончимэдийг дугаарын зочноор урьж ярилцлаа.
Анх 13 настайдаа загварын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн загвар өмсөгч Э.Сэлэнгэ 2006 онд улсаа төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан билээ.
Ингээд анхны бие даасан тоглолтоо хийхээр товлоод байгаа дуучин Чойжоотой ярилцлаа.
-Яагаад цомгоо “Оддын дунд үлдсэн дүр” гэж нэрлэсэн юм бэ. Нэлээд өвөрмөц сонсогдож байна шүү?
-“Оддын дунд үлдсэн дүр” дуунд үндэслэж энэхүү цомгоо гаргасан. Уг дуу нь миний үеэл дүүгийн дурсгалд зориулагдсан юм. Энэ цомог бүхэлдээ тэр хүний төлөө гэсэн сэтгэлээр бүтсэн цомог. Өөрийнхөө дуртай хийхийг хүссэн дуунуудаа хийсэн.
Та бүхэнд хүргэж байгаа ургийн хөгжлийн тухай гэрэл зургийн энэхүү сонирхолтой цомог бол Шведийн гэрэл зурагчин, эрдэмтэн Леннарт Нильссоны (1922 онд төрсөн) бүтээл юм.
Шинэ оны анхны нарыг харна гэдэг тэр бүр хүн бүхэнд олдоод байдаг аз завшаан биш. Монголын Залуучуудын Холбоо, Төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран шинэ оны анхны “Нар харах ёслол”-ыг зохион байгуулж байна. Энэхүү аялалын зорилго нь уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлж, шинэ оны анхны нарнаас энерги авахын зэрэгцээ, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм байна.
Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн их ач холбогдол өгч бэлддэг, гадаад төрхөндөө анхаарал хандуулдаг баяр бол яах аргагүй шинэ жилийн баяр. Тиймээс энэ удаа гоёлын будалтыг гэрийн нөхцөлд хийх зөвлөмжийг хүргэж байна. Нүүрний ядрангуй төрхийг арилгахын тулд нүүр, хүзүүний арьсанд тос түрхээд, дээрээс нь усаар үл ялиг сүршин чийглэж арьсаа сэргээнэ.
“Монголын радио телевизийн академи”-аас санаачлан жил бүр уламжлал болон, хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай билээ. Уг уламжлалын дагуу хэвлэл мэдээллийн салбарын түүчээ болсон эрхэм хүмүүс оролцдог “Болор үзэг 2013” хүндэтгэлийн цэнгүүн энэ сарын 28-нд 18:00 цагт “Blue Sky Tower”-д болох гэж байна.