Бүх цаг хугацаанд гүйцэтгэх захирлууд биеийн хүч, эрүүл мэнд, оюун санааны хүч, давуу талын талаар бодож үзсэн байдаг. Нэн ялангуяа бизнес эрхлэгчид, олон тооны нийтлэлүүдэд оюун санааны хүч, тууштай байдал, тэвчээр хатуужил, эерэг байдал болон найдвартай байдлын тухай ярьж, бичдэг.
Гэхдээ бид оюун санааны хувьд хүчирхэг хүмүүсийн хийдэггүй зүйлсийг тодорхойлж, бас өөрсдийнхөө оюун санааны хүчийг тодорхойлж чадна. Би сэтгэлзүйч эмч, нийгмийн ажилтан Ами Моригийн гаргасан энэхүү жагсаалтыг уншаад маш их сэтгэл хөдөлсөн. Ингээд энэхүү жагсаалтыг та бүхэнтэй хуваалцаж байна.
- Өөртөө гомдож цагийг үрэх. Та оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс өөрсдийн нөхцөл байдал эсвэл зохисгүй өнгөрөөсөн зүйлсдээ харамсаж гомддоггүй. Тэд өөрсдийн үйлдэл, үр дүндээ хариуцлага хүлээж сурсан байдаг бөгөөд амьдрал заримдаа шударга биш байдгийг ойлгодог. Тэд тухайн нөхцөл байдлаас өөрийгөө ойлгож ухаарч, сургамж авсандаа талархдаг. Нөхцөл байдал муугаар эргэсэн ч гэсэн байдаг л зүйл мэтээр хүлээн авч хариу үзүүлдэг.
- Бууж өгөх. Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс бусдад өөрсдийгөө дорой, муу мэт сэтгэгдэл төрүүлэх боломжийг олгодоггүй. Тэд өөрсдийнхөө үйл хөдлөл, сэтгэл хөдлөлөө хянадаг гэдгийг ойлгодог. Тэд өөрсдийнх нь давуу тал бол аливаа зүйлсэд хариу өгөх арга замаа удирдах чадвар гэдгийг мэддэг.
- Өөрчлөлтөөс ичих. Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс өөрчлөлтийг хүлээн авч, асуудалтай нүүр тулдаг. Тэдний хамгийн том айдас бол тодорхой бус байдал боловч биеэ тоож, зогсонги идэвхигүй байдалд ордоггүй. Тэд өөрчлөлт, тодорхой бус байдалтай нүүр тулгарсан ч өөрсдийгөө эрч хүчтэй болгож, хамгийн сайнаараа хийдэг.
- Өөрсдийн хянаж чадахгүй зүйлсэд эрч хүчээ барах. Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс өөрсдийнх нь таньж мэддэг хүрээллээс цаашхи, хяналтаас нь гадуур байдаг замын түгжрэл, алдагдсан эд зүйлс, нэн ялангуяа бусад хүмүүсийн тухай хэт их гомдоллодоггүй. Муу нөхцөл байдалд ч тэдний хийж чадах ганц зүйл бол өөрсдийн хариу үйлдэл, хандлагаа хянах бөгөөд өөрсдийн өвөрмөц шинжүүдийг маш сайн ашигладаг.
- Бусдад таалагдахын төлөө хэт санаа зовох. Бусдад таалагдах гэж хичээдэг хүмүүийг мэдэх үү? эсвэл эсрэгээр нь бусдыг таагүй болгож, давуу талаа бэхжүүлдэг хүмүүсийг мэдэх үү? аль нь ч бай сайн арга зам байж болох юм. Гэхдээ оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс эелдэг бөгөөд шударга байж, бусдад зохистой байдлаар таалагдахыг хичээдэг боловч үзэл бодлоо илэрхийлэхээс айдаггүй. Тэд хэн нэгэн өөрсдийг нь тавгүйтүүлж, нөхцөл байдлыг гартаа авсан ч гэсэн тухайн нөцхөл байдлыг боломжийн, зохистой байдлаар тэсвэрлэж, даван туулах чадвартай байдаг.Энэ нь оюун санааны хүчээ хурцлахад маш тустай.
- Тооцоолсон эрсдэлтэй тулгарахаас айх. Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс тооцоолсон эрсдлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг. Энэ бол ухаангүй тэнэг эрсдэл рүү үсэрч орохоос бүхэлдээ ялгаатай зүйл. Гэхдээ оюун санааны хүч, хувь хүний хувьд тэд үйлдэл хийхээсээ өмнө эрсдэл, ашиг тусыг үнэлж, боломжит муу нөхцөл байдлыг ч бүрэн үнэлдэг.
- Өнгөрсөн үедээ амьдрах. Өнгөрснийг хүлээн зөвшөөрч, өнгөрснөөс суралцах нь чухал. Гэхдээ оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс өнгөрсөн үед болоод өнгөрсөн урам хугарал, фантаз зэрэг нь тэдний оюун санааны хүчийг бууруулахаас зайлсхийх чадвартай байдаг. Тэд өөдрөг одоо болон ирээдүйг бүтээхийн төлөө эрч хүчнийхээ дийлэнх хэсгийг зарцуулдаг.
- Нэг гаргасан алдааг дахин дахин давтах. Бид бүгдээрээ галзуу юм шиг байдаг гэдгээ мэддэг тийм үү? Бид ойлгож бодохоосоо өмнө нэг үйлдлээ дахин дахин хийж, өөр, илүү сайн үр дүнд хүрнэ гэж найддаг. Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс өнгөрсөн үеийн үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээж, алдаанаасаа суралцахад бэлэн байдаг. Судалгааны үр дүнгээс харахад өөрийгөө тодорхой ойлгож мэдэх чадвар нь амжилттай ажилладаг гүйцэтгэх захирал болон бизнес эрхлэгчдийн шилдэг давуу тал байдаг нь нотлогджээ.
- Бусад хүмүүсийн амжилтанд атаархах. Бусад хүмүүсийн амжилтанд чин сэтгэлээ баярлаж, бишрэх нь бас нэг давуу тал. Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүст энэ чадвар байдаг. Тэд бусад хүмүүсийг амжилтанд хүрэхэд атаархаж, жөтөөрхдөггүй. Тэд тухайн амжилтанд хүрсэн хүн юуг сайн хийсэн байна вэ гэдгийг анхаардаг. Тэд амар хялбар зүйлд найдахгүйгээр өөрийн амжилтанд хүрэхийн төлөө боломжуудыг ашиглахын төлөө шаргуу ажиллахад бэлэн байдаг.
- Бүтэлгүйтэлд бууж өгөх. Бүтэлгүйтэл болгон сайжрах боломж гэсэн үг. Шилдэг бизнес эрхлэгчид ч олон удаа гаргасан бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг. Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс тухайн нөхцөл байдалд бүтэлгүйтлээс суралцах туршлага нь хэтийн зорилгод дөхөх алхам нь болж байвал шаардлагатай тохиолдолд дахин бүтэлгүйтэхэд ч бэлэн байдаг.
- Ганцаар байхаас айх. Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс тодорхой цаг хугацааг ганцаараа өнгөрүүлэх дуртай байдаг. Тэд тэрхүү цаг хугацааг бодох, төлөвлөх, бүтээлч байхад зарцуулдаг. Хамгийн чухал зүйл нь тэдний өөрсдийн аз жаргал, зан ааш бусдаас хамаардаггүй. Тэд бусадтай аз жаргалтай байж чаддаг боловч ганцаараа байхдаа ч аз жаргалтай байдаг.
- Дэлхий ертөнц бүх зүйлийг эзэмшдэг гэж бодох. Одоогийн эдийн засагт бүх түвшинд байгаа захирал, ажилчид боловсрол, хүмүүжил зэргээс үл хамааран цалин урамшуулал авч, тааламжтай сайхан амьдарч байна. Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс тоглоомын бүхий л түвшинд өөрдсийн сайн чанарт тулгуурлан ажиллаж, амжилт олоход бэлтгэгдсэн байдаг.
- Үр дүн хурдан гарахыг хүлээх. Дасгал хийх, хоолны дэглэм баримтлах, бизнес эхлүүлэх ч бай оюун санааны хувьд хүчирхэг хүмүүс түүнийгээ урт хугацаагаар үргэлжлүүлдэг. Тэд өөрсдийн эрч хүч, цаг хугацааг хэмжиж зарцуулдаг бөгөөд амжилтын алхам, өсөлт бүрээ тэмдэглэдэг. Тэд“үргэлжлүүлэх” хүчтэй байдаг. Тэд бодит өөрчлөлтөнд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгодог. Таньд оюуны хүч байгаа юу? Таньд хэрэгтэй элементүүд энэ жагсаалтанд байна уу? Миний бие өнөөдрөөс эхлэн эдгээр чадваруудаа хөгжүүлэх болно. Харин таны хувьд?