Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүний хүрээнд рок поп одод Үндэсний хөгжмийн их найралтай хамтран “Их хуралдай” тоглолтыг энэ сарын 25-нд Соёлын Төв Өргөөнд хийх гэж байна.
Ангилал: Үндэсний хөгжим
“TV cocktail” хамтлаг ирэх сарын эхэнд сэтгэхүйн эмгэнэлт драмын жүжиг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэлдээ орсон байна. Уг жүжгийн продюссерээр ажиллаж буй “TV cocktail” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяраас жүжгийн талаар тодруулснаа хүргэе.
Гурван медальтай бол гурвууланд нь авна. Хөдөлмөрийн баатар З.Ойдов гуай олимпийн нэг мөнгө, дэлхийн аваргын гурван медальтай учир дөрвүүлэнд нь оногдох урамшуулал авна. Энэ урамшууллаа ирэх нэгдүгээр сараас авч эхэлнэ. З.Ойдов аварга л гэхэд сар бүр 7.5 сая төгрөгийн урамшуулал авахаар болж байгаа юм. Олимпийн аварга Н.Түвшинбаярын хувьд Олимпийн алтан медалийн дөрвөн сая, мөнгөн медалийн гурван сая гээд нийтдээ долоон саяыг авна.
Оюутны ширээнээс олонд танигдаж, тайз дэлгэцийн бүтээлд тоглосон залуу жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрбээр хамгийн отгон театр болох “Мөрөөдлийн театр”-аар овоглогддог юм.
Billboard-оос үзэгчдийг байлдан дагуусан клипнүүдийн хамгийн секси дүр төрхтэй уран бүтээлчдийг шалгаруулсан байна. Ийнхүү алдартай дуучдын дэлгэцнээ харуулсан секси төрхийг хүргэж байна.
Монголын тайз дэлгэцийн урлаг хэзээд сайхан бүсгүйчүүдээр нүүр царай хийж, гоо үзэсгэлэн, авьяас чадвар нь урлагийн алтан тайзыг чимж ирсэн. Чухам тийм л Эгшиглэнт эхийн охин, шинэ залуу үеийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг нь залуу жүжигчин А.Ганчимэг. Хар багаасаа циркийн акробатын дугуйлангаас авахуулаад Монголын Хүүхдийн Ордны драмын дугуйланд явж, дунд сургуульд байхдаа телевизийн хөтлөгч хүртэл хийж, урлагаар амьсгалж өссөн ясны уран бүтээлч энэ хөөрхөн бүсгүй өдгөө манай мэргэжлийн том театрт хаягтай жүжигчин болжээ. Цэл залуу 23-хан настай А.Ганчимэг уран бүтээлийн их давалгаан дунд зөвхөн хийж бүтээхийг эрмэлзэж, залуу насаа завгүй өдрүүдээр чимж явна. Тиймээс түүнд алдар хүнд ирэх нь дамжиггүй. Аз жаргалтай амар тайван амьдрахыг эрхэмлэдэг, зөв бодолтой хөөрхөн царайтай түүнтэй ярилцсанаа хүргэе. Нэмж дуулгахад тэр ганц бие гэсэн шүү, залуус аа.
Хоёр жилд нэг удаа зохиогддог, “Алтаргана-2012” наадам болж өндөрлөлөө. ОХУ-ын Агийн Буриадад болсон уг наадамд 15 мянга гаруй буриад зон дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцсон юм. Тус наадамд манай улсаас 700 гаруй төлөөлөгчид оролцож юм. Ингээд “Алтаргана-2012” наадмын тэргүүн яруу найрагчаар тодорсон яруу найрагч Б.Батхүүтэй уулзаж уг наадмын сонин сайхнаас хуваалцлаа.
Өдөрт тутам нэг ширхэг алим идэж байхад ой санамжаа алдах Альцгеймерын өвчин тусах эрсдэл эрс буурдаг байна. Алиманд агуулагддаг бодис тодруулбал кверцетин нь эд эсийн дотор хавдар үүсэх явцыг саатуулах үйлчлэл бүхий бодис юм. Үүнээс гадна кверцетин нь үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд чөлөөт радикалуудын хор нөлөөг бууруулдаг онцлогтой.
“Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”-ны тэргүүн Д.Доржхорол МУЭ-ийн танхимд “Монгол хүүхэлдэйн хаант улс” нэртэй үзэсгэлэнгээ нээлээ. Тус үзэсгэлэн нь Монголд хамгийн анхны хүүхэлдэйн үзэсгэлэн гэдгээрээ онцлог. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд өчигдрөөс эхэлж цэцэрлэгийн бүртгэл эхэллээ. Жил бүр хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүд цэцэрлэг бүхний үүдэнд хонон өнжин дугаарладаг нь жам болж хувираад олон оныг ардаа үджээ. Энэ жил ч дээрх дүр зураг давтагдаж, дөнгөж наймдугаар сар гарахтай зэрэгцээд хүмүүс “Цэцэрлэгийн эрхлэгч таних уу” гэсэн асуултаар танил тал, төрөл саднаа булж эхэлсэн. Зарим нэг нь таньдаг цэцэрлэгийн эрхлэгчээ уяраах гэж хамаг ухаанаа уралдуулсан байх. Хаа сайгүй хүмүүс энэ тухай ярьж байсан. Тэгвэл өчигдөр цэцэрлэгийн бүртгэл эхлэхтэй зэрэгцэж байдал ямар байгааг сурвалжилсан юм