Ангилал: Үндэсний хөгжим

Дуучин А Сооl нь сүүлийн үед залуусыг байлдан дагуулж буй олон уран бутээл хийж нэгэнт олны танил болжээ. Бид түүнийг дуучин гэдгээр нь мэддэг. Гэтэл тэрээр Их Засаг их сургуулийн марктингийн албаны дарга, бүжигчин, дуучин зэрэг мэргэжилтэй аж. Мөн тун удахгүй АНУ-д анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар дуучин Б.Анхбаяртай ярилцлаа.

Хэрэв 7 хоногийн дотор яаралтай турах хэрэг гарвал хоолны энэ дэглэмийг барьж болох юм. Тэгснээр хүн өдөрт авах ёстой аминдэмээ авахын зэрэгцээ 7 хоногт хамгийн доод тал нь 5 кг турдаг байна.

Улаанбаатар хотын орчимд элс, хайрганы чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан 50 гаруй аж ахуйн нэгж байдаг аж.

Тэдгээрээс нь байнгын ажиллагаатай байгаа боловч шаардлага хангасан хэмжээнд олборлолт явуулж чаддаггүй юм байна. Түүнээс болж байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулах, иргэдийн тав тухыг алдагдуулах, авто зам эвдэх зэрэг сөрөг үр дагавар дагуулсаар иржээ.

НИТХ-ын ээлжит бус чуулган “Хангарьд” ордонд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргад нэр дэвшээд буй Э.Бат-Үүл уг хуралд оролцож байгаа бөгөөд яг одоо хурлын төлөөлөгчид түүнээс асуулт асууж, хариулт авч байна.

Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэлийн Засаг даргыг НИТХ-ын хуралдаанаар сонгож, Ерөнхий сайд баталгаажуулах ёстой. Тиймээс энэ долоо хоногт багтаан Засгийн газрыг байгуулна гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Уул уурхайн салбарын мэргэжилтэн, хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчид гээд энэ салбарын бүхий л төлөөллийг нэгэн дор цуглуулдаг “Discover Mongolia 2012” олон улсын чуулга уулзалт наймдугаар сарын 30, 31-нд Монголын хүүхдийн ордонд болох гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалт өмнөх жилүүдийн уламжлал ёсоор олон улсын бага хурал, Засгийн газрын цаг, оролцогч компаниудын үзэсгэлэн, уурхайн үйл ажиллагаатай танилцах гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн дагуу болох юм байна.

Олимпын тэнгэр дор эх орныхоо алтан соёмбот далбааг намируулан элэг нэгт Монгол түмэндээ цэнгэлийн манлай эдлүүлсэн жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн тамирчид өнөөдөр 06:00 цагт эх орондоо ирлээ. Тэднээс мөнгөн медаль хүртсэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр, хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Ням-Очир нар “Чингис хаан” буудалд газардмагцаа сэтгүүлчидтэй уулзсан билээ. Тэднийгээ хараад үнэхээр л эх орны минь баатрууд гэмээр бахархах сэтгэгдэл хэн хүнгүй л төрж байлаа. Лондонгийн олимпийн баатрууд байж, нутаг нэгтнүүддээ спортын цэнгэл, баяр бахдал мэдрүүлсэн тэднийг БТСГ, МЖБХ-ны удирдлага, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, тэдний гэр бүлийнхэн, эх орон нь, элэг нэгтнүүд нь ийн угтаж авлаа.

Бээжингийн олимпийн алтан медалиа хамгаалахаар ганцхан монгол аварга Лондонд ирсэн нь жүдоч Н.Түвшинбаяр. Тэрээр олимпийн наадмаас хоёр дахь медалиа өөрийн болгохдоо чамгүй хүнд бэрхшээлийг даван тууллаа.

Аварга маань медалиа зүүнгүүтээ л эмнэлгийн тусламж авч, үзлэг оношилгоонд явж, дараа нь өрөөнөөсөө ч гаралгүйгээр хөдөлгөөн багатай байсан болохоор хэвлэл мэдээллийнхэн түүнтэй хоёр өдөр уулзаж чадаагүй.

Медаль зүүсэн тамирчин бүр орох ёстой хэвлэлийн бага хуралд ч тэрээр оролцоогүй. Харин бид түүнийг Лондонгоос буцахынх нь өмнөх өдөр (наймдугаар сарын 4-ний бямба гариг) уулзаж ярилцлаа.

“Лондон-2012” зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Л.Отгонбаяр дөнгөж сая барианд орлоо. Прагийн марафоны топ 10-т багтсанаар олимпийн замд хурдлах эрхтэй болсон тэрбээр марафоны үндсэн зай болох 42,195 км замыг хоёр цаг, 52 минут, 15 секундэд туулж, 102 дугаарт бариалжээ. Л.Отгонбаяр эхний 35 км замыг 2:15:25, 40 км-ыг 2:40:51 цагт туулсан бөгөөд тэргүүлэгч тамирчнаас 29 минут 08 секундээр хоцорч барианд орсон байна. Түүний хувийн дээд амжилт нь 2:39:50 ажээ.

Лондон-2012″-ын зуны XXX олимпийн наадмын боксын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа Боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр хоёр дахь тойргийн тулаанаа хийнэ. Манай тамирчин шөвгийн 16-д Мавританы боксчин Рикарно Колинтой тоглоно.