Ангилал: Үндэсний хөгжим

“Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч Хүрэлбаатарын Бадамгэрэлтэй ярилцлаа.

Лондон руу дэлхийн зон олон хараа “бэлчээж”, манай орны тамирчин амжилт гаргах нь уу хэмээн догдлон тоглолтыг үзэж сонирхож байна. Монголчуудын хувьд өчигдөр нар гийсэн өдөр байлаа. Дэлхийн 205 орны тамирчид оролцож байгаа олимпоос Найдангийн ТҮВШИНБАЯР өчигдөр мөнгөн медаль хүртэж Лондонгийн тэнгэрт Монгол төрийн алтан соёмбот далбааг мандуулж, элэг нэгт ахан дүүсийнхээ цөсийг хөөргөлөө. Тэрээр үнэхээр авьяаслаг, ясны тамирчин гэдгээ харуулсан юм. Олимпоос анхны алтан медаль авчирсан. Энэ удаад мөнгөн медаль хүртсэнээр олимпийн наадмаас хошой медаль хүртсэн Монголын түүхэн дэх анхны тамирчин боллоо.

Энэхүү аугаа их алдарыг өндөрөөр үнэлж монгол “Улсын баатар” хэмээх цол тэмдэгээр мялааж алдаршуулъя хэмээн төр түмэндээ уриалж байна.

Бидний уриалгийг уншсан Монгол хүн та дэмжсэн сэтгэгдлээ илэрхийлэн бичиж 1 саяд хүргээд Найдангийн Түвшинбаярыгаа хотол олноороо монгол “Улсын баатар” хэмээн алдаршуулан дуудацгаая.

2012 оны 8-р сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2012 оны 8-р сарын 1-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.7-3.4 хувь, адууны махны үнэ 1.2 хувь, хонины махны үнэ 2.8 хувиар буурсан бол,

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөнгөж сая 90 кг-ын жинд дэлхийн аварга цол хүртэж байсан, БНСУ-ын жүдоч Хван Хи-тэтэй барилдаж ялсанаар Алтын төлөө тоглох эрхтэй боллоо. Ингэснээр манай жүдоч мөнгөн медалийн болзол хангалаа.

Сүүлийн үед мал амьтнаас хүнд халдварлах өвчин ихээр гарах болсонтой холбогдуулан ОБЕГ-аас иргэд хөдөлмөрчдийг тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Одоогоор Хан-Уул дүүргийн нутагт мал амьтны халдвар орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг” байгуулан ажиллаж байгаа аж.

Тус хэсгийн үйл ажиллагаа өнгөрөгч долдугаар сараас эхэлсэн бөгөөд аравдугаар сар хүртэл үргэлжлэх юм байна.

Өмгөөлөгч С.Нарангэрэл, Н.Энхбаярын туслах Т.Тулга нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч С.Нарангэрэл “Шүүгчид миний тавьсан саналуудыг хүлээж авсангүй. Шүүх хуралд заавал байлцуулах ёстой хамба лам Д.Чойжамц, “Эрдэнэт” УҮГ-ын дарга асан Х.Наранхүү нарыг ирүүлсэнгүй, шүүгчид хов жив, аман баримтаар Н.Энхбаярыг яллалаа” хэмээн мэдэгдлээ.

Сарын эхээр болон дунд үеэр хуртай, уулархаг нутгуудаараа усархаг бороо орох аж. Тухайлбал сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн үе ба сүүлчээр баруун болон төвийн ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр баруун зүгийн ихэнхи нутгаар, зүүн зүгийн нутгийн хувьд сарын дундуур болон сүүлээр, говийн нутгаар сарын дундуур бороо хуртай сэрүүхэн байх ажээ.

Монгол Улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Мөн Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын Хүүхдийн сангийн удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр өнөөдрийг хүрсэн.