Ангилал: Үндэсний хөгжим

Бичгийн сод туурвигч, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн 10 боть бүтээлийн чуулган нохой жилийн тэргүүн номоор шалгарлаа. Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд өнөөдөр /2019.01.29/ нохой жилийн шилдэг номыг шалгаруулах ёслол болов. MNC телевизээс санаачлан зохион байгуулж буй уг арга хэмжээнд Оны тэргүүн номоос гадна тухайн жилийн шилдэг тэргүүн ном, шилдэг хэвлэлийн компанийг шалгаруулдаг.

Би сүүлийн 36 жил уртын дуу дуулахыг ядаж явна. Энэ урлагт төгс төгөлдөр суралцана гэж байдаггүй хэмээн Н.Норовбанзад багш маань 73 настайдаа хэлж байсан. Багш минь төрөлхийн сайхан увидас, авъяастай хүн байлаа. Харин олон жил дуулж, ард түмнээ баясгасныхаа дараа “Бүрэн дүүрэн сурна” гэж байдаггүй юм гэжээ. Үүгээр уртын дууны гайхамшгийг улам тодотгосон байна. Энэ үгний үнэ цэнийг би одоо л өөрийн биеэр амсч, ойлгож, ухаарч сууна.

МЗХ, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ “NEXT STOP” Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадам өчигдөр Шангри-Ла Улаанбаатар-т зохион байгуулагдлаа. Тус наадамд олон нийтээс нэр дэвшүүлсэн 300 гаруй бүтээгч залуусаас санал хураалт, зохион байгуулагчдын шалгуураар салбар тус бүрд тэргүүлсэн 33, нийт 66 эрхэм тодорсон билээ. Эдгээр 66 эрхэм нь Бүтээн байгуулалтын 25 жилд бүтээн байгуулалтын эзэд байж ачааны хүндийг үүрч явна гэдэгт Монголын залуус итгэж, сонгосон юм.

Хайр хэмээхийг ухаан хэмээн мэдрэмж ойлгоод Хүмүүн ухамсрын толионд үзүүр өчүүхэн гогдоод Хөврөх их эрмэлзэл нь сэтгэлийн алс руу одоод Хаа ч хүрэх нь үл мэдэгдэх сэтгэхүйн царааг хүрээлмүй….

Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно. Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацуудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм.

Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслол өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. “Балдорж” сангаас 10 дахь жилдээ зохион байгуулж буй ёслолын ажиллагаанд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид хүрэлцэн ирснээс гадна УИХ-ын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирсэн байна. Ёслолын ажиллагааг Ц.Балдорж агсны дотны нөхөр, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нээж үг хэлсэн юм.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод өнөөдөр эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форум энэ удаад Монгол Улсад болж буй бөгөөд нийт 160 гаруй төлөөлөгч оролцож байна.