Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Монгол уран бүтээлчийн дуу “Gucci” брэндийн загварын шоуны тайзнаа эгшиглэлээ
Дотоод мэдээ

Монгол уран бүтээлчийн дуу “Gucci” брэндийн загварын шоуны тайзнаа эгшиглэлээ

Урлаг Урлаг29/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол-Францын уран бүтээлч Céline Dessberg-ийн “Сэлэнгэ” дуу “Gucci” брэндийн “Cruise 2026” загварын шоуны тайзнаа эгшиглэлээ.

Тавдугаар сарын 15-нд Италийн Флоренц хотод “Gucci” брэндийн “Cruise 2026” загварын шоу түүхэн “Palazzo Settimanni” ордонд боллоо. Энэхүү ордон нь “Gucci”-ийн архив байрладаг түүхэн газар юм. Шоуны үеэр “Gucci”-ийн өнгөрсөн үеийн 46,000 гаруй загвар бүхий архивын цуглуулгыг толилуулсан бөгөөд брэндийн түүхэн өвийг орчин үеийн загварын шийдлүүдтэй хослуулжээ.

https://urlag.mn/wp-content/uploads/2025/05/AQOnYW4SmQIa6dr-nynEECTbhU2RnvZ9J3MIChZcZj29QwzJFpgkN6-3we6lxkOD_t1Wwg8CIOLC_zYq2nAqsF2D.mp4

“Сэлэнгэ” аялгуут бүтээл нь загварын үзүүлбэрийн кино мэт уур амьсгалыг бий болгож, “Gucci”-ийн түүхэн болон орчин үеийн загварын нэгдлийг улам тодотгож өгсөн байна. Тус уран бүтээл нь Монголын байгаль, уламжлал, орчин үеийн уран сэтгэмжийг хослуулсан бүтээл бөгөөд “Gucci”-ийн архивын гүн утга, тансаг хэв маягтай гайхалтай зохицож байв.

Céline Dessberg бол Монгол-Франц гаралтай дуучин, хөгжмийн зохиолч юм. Түүний хөгжмийн бүтээлүүд нь Монголын соёл, уламжлалыг Францын орчин үеийн амьдралын хэв маягтай хослуулсан байдаг. Тэрбээр ятга, гитар, төгөлдөр хуур зэрэг зэмсгүүдийг ашиглан, инди поп, софт рок, жазз, электро зэрэг жанрыг нэгтгэсэн өвөрмөц өнгө төрхийг бий болгожээ. Түүний дууны үгс нь франц, англи, монгол хэлээр бичигдсэн байдаг юм.

“Gucci”-ийн түүхэн шоунд монгол аялгуу эгшиглэсэн нь олон улсын тавцанд Монгол уран бүтээлчдийн дуу хоолой улам хүчтэй болж байгааг харуулсан чухал мөч боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Шер “Lifetime Achievement Award” буюу хүндэтгэлийн шагнал гардлаа

02/02/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

02/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ

03/02/2026

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Dj Koo хайр сэтгэлээ мөнхөллөө

03/02/2026

Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” уран сайхны киногоор илчилнэ

03/02/2026

Стивен Спилберг АНУ-ын урлагийн салбарын дөрвөн том шагналыг хүртсэн 22 дахь хүн боллоо

03/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.