Ангилал: Үндэсний хөгжим

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний “аварга”-аар монгол хүү тодорч, Монголчуудынхаа омогшлыг төрүүлээд авлаа.

Буудлага спортоор хичээллэх тамирчдын эгнээг өргөжүүлэх, шинэ залуу авьяаслаг тамирчдыг төрүүлэх, буудлага спортыг нийтийн хүртээл болгон сурталчилах, 2019-2020 онуудад зохиогдох залуучуудын Олон улс, тив дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, спортын амжилтыг ахиулах зорилгоор буудлага спортын 2019 он Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Өчигдөр буюу 2019.04.15-ны өдөр “Бүтээгч Ертөнц” хамтын хөгжлийн орон нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү Бүтээгч Ертөнцийн онцлог нь салбар салбарын ТББ, залуучууд, оюутан залуус хамтран өөрсдийн орон зайг бий болгох юм.

Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны удирдлагууд саяхан болж өнгөрсөн ҮII их хурлаас гарсан шийдвэр, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа болон 2019 онд зохион байгуулах хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийлээ.

Монголын Буудлага спортын холбооны цомын III-р тэмцээн энэ сарын 10-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн 04-р сарын 10-ны өдөр урт бууны төрлөөр эхлэх бол 15-ны өдөр гар бууны төрлөөр өндөрлөх юм байна.

Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжилтнүүд төдийгүй иргэдэд хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл зөвлөгөөг нийтэлдэг “Барилга.МН” сэтгүүл нь жилийн турш “Захиалагч бүртээ 100 сая төгрөг”-ийн хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжийг 2019 оны II улирлаас эхлүүлж байна.

Жил бүрийн 03-р сарын 08-нд тохиодог Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар олон гайхалтай уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн тоглолтоороо эмэгтэйчүүддээ бэлэг барьдаг. Баярын энэ л өдрөө эмэгтэйчүүд маань хайртай гэл бүл, хамт олон, найз нөхөдтөйгөө сэтгэл баясгасан тоглолт үзэж, дурсамж дүүрэн өнгрүүлэхийг хүсдэг. Тэгвэл олон мянган эмэгтэйчүүд дундаас “500” хүнийг онцлон, Монгол поп опера “Увертюра” хамтлаг “VIP” тоглолтоороо бэлэг барихаар болжээ.

Шинийн 5-ны билэгт сайн өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ салбарынхаа ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, уулзалт зохион байгуулж байна. Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярыг тохиолдуулсан уг уулзалтад 150 гаруй ахмад хүрэлцэн иржээ.

Шанхайн Диснейлэнд парк Уолт Диснейн 2016 оны уран бүтээл болох “Зэрлэг амьтдын хот /Zootopia”-ийн фенүүдэд зориулан тусгай бүс байгуулах болсноо зарлажээ. Дэлхийн хаана ч тус хүүхэлдэйн киноны сэдэвчилсэн тусгай бүс байдаггүй бөгөөд Шанхайн Диснейлэнд парк анхдагч нь болж байгаа юм.