Ангилал: Үндэсний хөгжим

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 9. Санчир гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр.

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам эхэллээ. Харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Манай бөх 60 кг-ийн В3 ангилалд хүч үзсэн бөгөөд Азарбайжаны бөхийг эхний дөрвөн секундэд цэвэр ялж, паралимпийн медальтан боллоо. Азарбайжаны бөх “Бээжин 2008” хүрэл, “Лондон 2012” алтан медальт бөх юм. Ийнхүү манай тамирчин Б.Ууганхүү паралимпаас эхний медалийн авч чадлаа.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 9. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 8. Сугар гараг. Эрхтэний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр.

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан байна.

2016 оны есдүгээр сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун амйгуудын нутгаар багавтар үүлтэй,бусад нутгаар үүлэрхэг. Төв, Говь,Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Говийн аймгуулын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай,Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

Их Британийн эрдэмтэд дотно харилцаа хүмүүсийг таргалуулах юм уу эс бөгөөс илүүдэл жинтэй болгодог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тус улсын 1000 орчим хосын дунд явуулсан судалгаа илүүдэл жингийн хэмжээ дунджаар хоёр килограмм байдаг гэдгийг харуулав. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь нэгэн зэрэг хоёр хүчин зүйлтэй холбоотой гэнэ. Нэгд, хүмүүс өөртөө анхаарал тавихаа больдог, хоёрт, тэдний амьдралын хэв маяг болон хоолны дэглэмд өөрчлөлт гардаг байна.

Биенд хор хуримтлагдахад энэ нь арьсан дээр ил гарч эхэлдэг. Харамсалтай нь бид хүрээлэн буй орчин болон олон төрлийн бүтээгдэхүүнээр бие мах бодио хордуулдаг байна. Мөн олон төрлийн химийн бодис агуулагдсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг ба энэ нь бидий арьсыг эрүүлжүүлэхээс илүү хордуулдаг байна.