Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо
Гэрэл зураг

“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

Урлаг Урлаг08/04/2025Шинэчлэгдсэн:08/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны дүн гарч өчигдөр /2025.04.07/ шилдэг бүтээлийн эздээ тодруулжээ.

Сонирхогчийн төрөлд

  • 1-р байр – Ц.Батбаяр “Зочилсон нь”
  • 2-р байр – Ж.Найрамдалмаа “Аав, ээжийн 9 эрдэнэ”
  • 3-р байр – Б.Будхүү “Хилчний гэргий”

Мэргэжлийн төрөлд

  • 1-р байр – П.Баттулга “Амин үр”
  • 2-р байр – Э.Мөнхчулуун “Хөдөлмөрийн үр шим”
  • 3-р байр – Д.Занданбат “Цэцэрлэг тарлаа”
  • Тусгай байр – Б.Бямба-Очир “Аавын ялалт” зургууд тус тус шалгарлаа.

Гэр бүлийн халуун дулаан харилцаа, өнөөгийн байдал, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг, аж байдал зэрэг амьдралын хором бүрийг бүх өнцгөөр харуулсан “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн нийт 50 гаруй гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл иржээ.

Энэхүү уралдааныг Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” клубтэй хамтран “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулсан юм.

”Монгол гэр бүл” зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 30 бүтээлийг шалгаруулж Монголын театрын музейд үзэсгэлэн гарган, долоо хоногийн хугацаанд нийтийн хүртээл болгоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид таалал төгслөө

22/08/2026
Гэрэл зураг Урлаг

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026
Гэрэл зураг Урлаг

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна

19/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.