Ангилал: Роман, Тууж

Шилдэг залуу алтан медаль
Шилдэг оюутан өргөмжлөл, цом
Оддын элсэн 2011-2012 хошой аварга
Оддын сагсан бөмбөгийн тэмцээн 2010 багаараа 1 байр

Монголын залуучуудын холбоо, Эрүүл хүүхэд бидний ирээдүй, Монголын залуучуудын соёл урлагийн хороо болон бусад байгууллагуудтай хамтран нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аянг тогтмол зохион байгуулан оролцдог.

Бат-Эрдэнэ овогтой Номин-Эрдэнэ одоо 20 настай, ШУТИС-ын ГГТС-ын Гидрогеологийн 4 курсын оюутан. Монгол модель агентлагт 3 дахь жилдээ гэрээтээр ажиллаж байгаа. Ирээдүйн зорилго нь мэргэжилээрээ сайн сурч дэлхийн хүн амд төдийгүй Монгол улсад тулгамдаад байгаа цэвэр усны нөөц баялагийг хамгаалах тухай асуудалд өөрийн хувь нэмэрийг оруулах.

Т.Батцэцэг одоо 23 настай, Дизайн урлагийн дээд сургуульд архитектор мэргэжил эзэмшиж төгссөн. Суралцаж байх хугацаандаа сургуулийнхаа оюутны зөвлөлийн даргаар 3 жил ажилласан. Мөн 2012 оны ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнаар шалгарч байсан бөгөөд Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.

Намшир овогтой Ану одоо 22 настай.
ШУТИС-УТДС-ийг төгссөн.
Усанд сэлэх, Шүлэг бичэх, Аялах дуртай.
Англи хэлтэй
Өндөр-178см
Биеийн харьцаа-88/60/90

Гаргасан амжилтууд: “ШУТИС-ын шилдэг загвар өмсөгч 2010 он”
“Face of Mongolia” шилдэг модель 2011

Бат-Очирын Оюундарь одоо 19 настай. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 2009 онд Монгол Туркын хамтарсан дунд сургууль төгссөн. Дунд сургуульд суралцаж байх хугацаандаа: Улсын гар зургийн уралдааны Алтан медаль мөн Хүүхдийн ордны Авьяас мөнгөн медалиар шагнуулж байсан.

2012 онд загварын “Эрдэнэт модел” агентлагт Найрамдал багшид шавиар элсээд 1 жилийн хугацаанд мэрийлттэй суралцаж байгаа. Чөлөөт цагаараа спортоор хичээллэх, биеийн хөгжил сайжруулах дасгал хийхийг илүүд үздэг. Өөрийгөө аль болох завгүй байлгахын тулд хичээлээсээ гадна өөрт хэрэгтэй бүх зүйлийг суралцахыг эрмэлздэг.

Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулдаг “Miss Mongolia” тэмцээн ирэх 09-р сарын 13-нд энэ оны тэргүүн миссээ тодруулах билээ. Энэ удаагийн тэмцээний сүүлийн шатанд шилдэг 23 оролцогч бүсгүй шалгарсан бөгөөд манай сайт нь тус тэмцээний албан ёсны онлайн түгээгчээр ажиллаж байгаа юм.

Буянтогтохын Баттогтох одоо 22 настай. Шанхай хотод гадаад харилцааны менежерээр спорт маркетингийн компанид ажилладаг. Түүний хувьд арван жилээ төгсөөд Хятад улс руу эрдмийн мөрийг даган явсан. Хятад, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг ба Англи хэлийг бие даан суралцсан. 2012 оны 09 сард Италид болсон “Miss Motors international” тэмцээнд оролцоод Шилдэг үндэсний хувцасны шагнал авсанаар Мисс болох гараа эхэлсэн. Түүнчлэн 11-р сард нь Хятадад болсон “Miss Model Of the World”-д тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод шилдэг 78 орны охидоос шилдэг 30-д шалгарч Malaysia-д загвар өмсөх эрх авсан 6-н миссийн нэгээр шалгарсан. Ийнхүү миссийн тэмцээнүүдэд орж эхэлсэн нь түүний хамгийн ойрийн мөрөөдөлдөө хүрэх алхмын эхлэл болж өгсөн бөгөөд түүний хамгийн том мөрөөдөл нь Монгол улсаа тэр дундаа аялал жуулчлалын салбарыг дэлхийн олон орнуудын аялал жуулчлал болон хүмүүнлэгийн салбартай холбох гүүр нь болж ажиллах гэнэ.