Найруулагч Зак Крэггэрийн “Resident Evil” кино нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ Хойд Америкт 60 сая ам.долларын орлого олжээ. Ингэснээр алдарт “Resident Evil” франчайз тоглоомын тухай тус кино Хойд Америкийн бокс оффисыг тэргүүлсэн байна. Өмнө нь тус франчайзын талаар долоон кино гарч байснаас энэ жилийн “Resident Evil” нь хамгийн сайн болсон гэж шүүмжлэгчид болон фэнүүд нь үзэж байгаа юм.
Олон улсын бокс оффисоос тус кино 48.3 сая ам.долларын орлого олж нийт орлого 108.3 сая ам.долларт хүрчээ. Эх сурвалжууд мэдээлснээр тэрхүү киног бүтээхийн тулд 75 сая ам.доллар зарцуулсан байна. Гэхдээ үүнд маркетинг болон зар сурталчилгааны зардал ороогүй юм.
“Resident Evil” кинонд жүжигчин Остин Абрамс гол дүр буюу зомби, халдварласан амьтадтай тэмцэх Брэйан хэмээх эмнэлгийн хүргэлтийн ажилтны дүрийг бүтээжээ.
Абрамс “Entertainment Weekly”-д өгсөн ярилцлагадаа энэ кино болон мөн удахгүй нээлтээ хийх “Whalefall” бүтээлүүд нь карьерынх нь хамгийн их биеийн хөдөлгөөн, эрсдэлтэй зураг авалт шаардсан дүрүүд болсон талаар ярьсан байна. Түүний хэлснээр сүүлийн үед өөрөөс нь их хэмжээний биеийн хүч шаардсан дүрүүд дараалан ирсэн ч энэ төрлийн ажил түүнд таалагддаг аж.

