Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“VIVANT” цуврал Азийн стримингийн чансааг тэргүүлж, жүжигчин Б.Барслхагвагийн дүр дахин олны анхаарлыг татаж байна
Кино

“VIVANT” цуврал Азийн стримингийн чансааг тэргүүлж, жүжигчин Б.Барслхагвагийн дүр дахин олны анхаарлыг татаж байна

Урлаг Урлаг22/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы TBS телевизийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй бүтээлүүдийн нэг болох “Вивант” (Vivant) олон ангит уран сайхны кино өнгөрсөн сард Хятад болон Энэтхэгийг оролцуулахгүйгээр Азийн хэмжээнд бусад бүх стриминг контентуудыг үзэлтээрээ тэргүүллээ. Стриминг зах зээлийн судалгааны “ampd Analytics” фирмийн бүсийн сар тутмын чансааны жагсаалтыг түүхэндээ анх удаа Японы олон ангит кино ийнхүү тэргүүлж байгаа нь энэ юм.

Судалгааны “ampd” фирмийн тэмдэглэснээр, нэг улсын зах зээлд, нэг платформ дээр, ганцхан сарын дотор 10 саяас давсан үзэгч татаж чадсан ердөө хоёрхон контент урьд өмнө нь бүртгэгдэж байжээ. Энэ нь “Netflix” платформоор цацагдсан Дэлхийн бейсболын аварга шалгаруулах тэмцээний (WBC) Японы нэвтрүүлгүүд болон Өмнөд Солонгосын “Чамд хичээл зааж өгье” (Teach You a Lesson) хэмээх олон ангит кино юм.

Мөн “Вивант” кинонд Монголын чадварлаг уран бүтээлчид болох жүжигчин Батболдын Барслхагва, Ганболдын Эрхэмбаяр, Хатанзоригийн Цасчихэр болон бяцхан жүжигчин Хонгорзулын Нандин-Эрдэнэ нар Холливуд болон Японы А зэрэглэлийн одод болох Сакай Масато, Абэ Хироши нартай эн тэнцүү хэмжээнд голлох дүрүүдийг бүтээж, олон улсын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Ялангуяа жүжигчин Б.Барслхагвагийн бүтээсэн цагдаагийн офицер Чингисийн дүр нь Япон улсын үзэгчдийн дунд асар их алдар нэрийг дагуулж, сошиал орчинд тренд болж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026
Кино Урлаг

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Аглуу буюу Л.Баттулгын төрсөн өдөр

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.