Ангилал: Гоо сайхан

Дөрвөн том тэмдэглэлт үйл явдал давхацсан наадам маань дуусч үргэлжлүүлэн АСЕМ гэх түүхэнд бичигдэх үйл явдал боллоо. Харин хэсэг хугацаанд амралтын байдалтай нам гүмхэн байсан Улаанбаатар хотыхон маань одоо л сэргэж байх шиг байна. Сошиал орчиноор АСЕМ болж буйтай холбоотой хошигнолууд маш их өрнөж байсан. Харин тэр дундаас царай муутууд хотоос гарч Царайлагууд нь хотынхоо нүүр царай болж үлдлээ гэх хошигнол дэндүү газар авсан бололтой. Урт хугацаанд амарсан сошиалын идэвхтэнүүд жүжигчид, дуучид, загвар өмсөгч нар маань ч мөн адил хотоос дайжсан байна шүү.