Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Тони Старкийн “Acura NSX” машиныг дуудлагаар худалдана
Кино

Тони Старкийн “Acura NSX” машиныг дуудлагаар худалдана

Урлаг Урлаг30/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Марвел” студид бүтээсэн “The Avengers” киноны гол дүр болох Тони Старкийн “Acura NSX Roadster” автомашиныг дуудлага худалдаанд оруулжээ. Ингэснээр тус киноны шүтэн бишрэгчид супер баатруудын түүхтэй холбоотой ховор эд зүйлийг эзэмших боломжтой болж байна.

2012 онд дэлгэцнээ гарсан “The Avengers” кинонд зориулан тусгайлан бүтээсэн уг автомашиныг “Cars & Bids” цахим дуудлага худалдааны платформоор үнэ хаялцуулна. “Acura” компаниас мэдээлснээр, дуудлага худалдаа аравдугаар сарын 31-ний өдөр Номхон далайн цагаар 14:00 цагт дуусна.

Лос-Анжелес дахь “Acura” компанийн загвар зохион бүтээх студид бүтээсэн уг автомашиныг 1991 онд гаргасан анхны “NSX” загварт суурилан бүтээжээ. Харин их биеийг нь хоёр дахь үеийн “NSX Concept” загвараас санаа авч, гар аргаар хийсэн бөгөөд кинонд гардаг “STARK 33” дугаарыг үлдээсэн байна.

Дээд тал нь нээгддэг, улаан өнгийн уг автомашиныг аравдугаар сарын 31-нд Лас-Вегаст болох “Concours” автомашины үзэсгэлэнд үзүүлэх бөгөөд сонирхогчид дуудлага худалдаа дуусахаас өмнө үзэх боломжтой ажээ.

Дуудлага худалдаанаас олсон орлогыг худалдагч, худалдан авагч хоёрын харилцан тохиролцож сонгосон буяны байгууллагад хандивлана. Мөн “Acura” компани бие даасан уран бүтээлчид болон залуу авьяастнуудыг дэмжих зорилгоор “Sundance Institute” байгууллагад хандив өргөхөө мэдэгдсэн байна.

Уг автомашин нь киноны зураг авалтад ашигласан эд хэрэглэл болон үйлдвэрлэгчийн туршилтын загвар учраас улсын бүртгэлд бүртгүүлэх, нийтийн эзэмшлийн замд жолоодох боломжгүй гэж дуудлага худалдааны мэдээлэлд дурджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” уран сайхны кино олон улсын кино наадамд оролцоно

30/10/2026
Кино Урлаг

Тим Буртон шинэ анимейшн бүтээл дээр ажиллаж байна

29/10/2026
Кино Урлаг

Дараагийн Жеймс Бондын жүжигчин 2026 оны сүүлээр тодрох төлөвтэй байна

29/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Тони Старкийн “Acura NSX” машиныг дуудлагаар худалдана

30/10/2026

“Премьер тэйлор”-ийн захирал Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагджээ

30/10/2026

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” уран сайхны кино олон улсын кино наадамд оролцоно

30/10/2026

“Жонон” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо хийнэ

30/10/2026

Ватиканы Апостолын архив, номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор баримт бичгүүдийн хуулбарыг хүлээн авчээ

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.