Ангилал: Роман, Тууж

Найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатар дэлгэцийн шинэ уран бүтээл дээрээ ажиллаад тун ч завгүй явна. Түүний удирддаг “Хас энтертаймент” нь“Аюултай харилцаа” нэртэй мистик, триллир чиглэлийн цоо шинэ уран сайхны кино хийж байгаа аж. “Аюултай харилцаа” уран сайхны киноны гол агуулга нь “ Хүн нэгэнт гэр бүл зохиосон бол үнэнч байх шаардлагатайг харуулахыг зорьж , гэр бүлээс гадуурх харилцааг зугаа цэнгэл мэт хөнгөн хүлээн авдаг хүмүүст нэгийг бодогдуулах. Хэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрөө асар том алдаа байж болох юм шүү. Зугаа цэнгэл гэж бодсон нэг удаагийн алдааны хариуд өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол ч тохиолдож болно” гэдгийг харуулах аж.

UBS телевиз нь цаатан түмний аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг уран сайхны аргаар олон нийтэд үзүүлж, үзэгчид болон зохих түвшний хүмүүсийн анхаарлыг энэ чиглэлд хандуулахыг гол зорилгоо болгож СОДУРА хэмээх уран сайхны киног бүтээжээ.

25-р суваг телевизээс зохион байгуулдаг “Making the Band” төслийн хүрээнд Anemone, Extacy хамтлагууд төрөн гарсан. Эдгээр хамтлаг нь дан охидын хамтлаг байсан бол гурав дахь төслөөс эрэгтэй, эмэгтэй гишүүдтэй холимог хамтлаг төрөн гарсан.

Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин МУСТА Г.Отгонцэцэг. Анх тайзнаа “Хувьсал” продакшнаас гараагаа эхэлж, “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр үзэгчдийн танил болсон. Түүнээс хойш тайз, дэлгэцийн олон арван дүрийг бүтээж олны хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу жүжигчдийн нэг болж чадсан билээ.

Загвар өмсөгч, “Catwalk” хамтлагийн дуучин хэмээн олонд танигдсан бүсгүй бол О.Пүрэвдулам. Анх 2004 онд Гоёл тэмцээнд оролцож фото моделийн шагнал хүртээд их урамшиж, загварын ертөнцөд хөл тавихаар шийдсэн гэдэг. Тэрбээр Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model” хэмээх нэр хүндтэй шагнал хүртэж байсан юм. Ингээд та бүхэндээ Монголын 13 дэх топ модель хэмээн өргөмжлөгдсөн О.Пүрэвдуламын зургийн цомгоос хүргэж байна.

“Люмино” хамтлаг нь “Монгол улсын хөгжмийн дээд шагнал “Пентатоник” наадмын 4 удаагийн, “UBS video music award”” наадмын 5 удаагийн, “Алтан Микрофон-2003”, “Хит авардс” гээд их олон шагнал урамшуулал хүртэж байсан юм. Хамтлагийн гишүүд бүгд МУСТА болж, нийт урын сандаа 100 гаруй дуутай, 6 цомог, 33 видео клипийг хийж сонсогчиддоо хүргэж байсан түүхтэй.