Ангилал: Кино

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Aurora Film” хамтран “Oxygen” (Хүчилтөрөгч) богино хэмжээний киног бүтээсэн байна. Уг богино хэмжээний киноны зохиол найруулга дээр Б.Чингүүн ажилласан байна. Дүрүүдэд Ч.Ганбаатар, Э.Ануужин нар тогложээ. Энэхүү киног та бүхэндээ хүргэж байна.

Найруулагч Б.Чингүүн өмнө нь оюутан байхдаа бүтээж байсан The Cube богино хэмжээний киногоо дахин бүтээж (remake) үзэгчдэд хүргэлээ. Creative Art Group-ын бүтээл триллер төрлийн уг киноны гол дүрд МУГЖ Ш.Гүрбазар, залуу жүжигчин Т.Билгүүтэй нар тоглосон байна.

Дэлхий дээрх хамгийн “аймшигтай” газрууд мэдээллээрээ дурьдаж байсан Аокигахара ойн тухай ийм нэгэн баримтат кино байх ажээ. Баримтат кинонд Фүжи уулын ургамлын аймаг, галт уулын дэлбэрэлтийг сонирхон судалдаг геологич, байгаль хамгаалагч Азуса Хаяаногийн ойгоор хийсэн ажиглалт, судалгааны тухай өгүүлэх бөгөөд тэрээр энэ бүс нутагт 30 гаруй жил амьдарч байгаа юм байна.

Харин энэхүү баримтат кино нь Японы Хирошима ба Нагасаки хотуудад хаясан “Атомын бөмбөгдөлт”-өөс амьд үлдсэн цөөхөн хүний нэг Японы физигч Шунтаро Хидагийн тэртээх аймшигт өдрүүдийг эргэн дурссан өгүүлэмж бүхий богино хэмжээний кино юм. Цацраг идэвхит бодисын хор хохирлын улмаас тухайн үед болж өнгөрсөн бүхий л үйл явдлыг фото зураг, дүрс бичлэгийн хамт баримтжуулан өгүүлсэн энэхүү бүтээлийг “Journeyman Pictures” хийсэн байна.