Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ
Кино

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

Урлаг Урлаг23/02/2026Шинэчлэгдсэн:23/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Загалмайлсан эцэг” киноны гол дүрүүдийн нэгийг бүтээсэн жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгссөнийг /2026.02.15/ түүний гэргий Люсиана зарлажээ.

“Өчигдөр бид хайртай нөхөр, хайртай найз, манай үеийн хамгийн аугаа жүжигчдийнхээ нэгтэй салах ёс гүйцэтгэлээ. Боб гэртээ амар тайван амьсгал хураасан” гэж тэр мэдээлсэн байна.

Шулуун шударга яриа, даруу төлөв зантай Дюваль шилдэг эрэгтэй жүжигчний “Оскар”-ын шагналыг нэг удаа хүртэж, дахин зургаан удаа уг шагналд нэр дэвшиж байсан түүхтэй.

Нэгэн жаранд үргэлжилсэн уран бүтээлийн замналынхаа турш тэр олон гол болон туслах дүрүүдийг бүтээж, эцэст нь найруулагч болж байжээ.

“Дэлхий дахинд тэр Академийн шагналт жүжигчин, найруулагч, түүхч байсан. Харин миний хувьд бүх зүйл минь байсан юм” гэж Люсиана Дюваль эмгэнэлдээ бичсэн байна.

Дюваль 1983 оны “Tender Mercies” кинонд бүтээсэн кантри дуучны дүрээр “Оскар”-ын шагнал хүртэж байжээ.

Гэхдээ түүнийг хамгийн их алдаршуулсан дүр нь “Загалмайлсан эцэг” киноны эхний хоёр бүлэгт бүтээсэн мафийн үнэнч хуульч Том Хаген байсан юм.

Дараа нь Фрэнсис Форд Копполагийн найруулсан Вьетнамын дайны тухай 1979 оны “Apocalypse Now” кинонд  бүтээсэн хурандаа Уильям Килгорын дүрээрээ алдаршиж байжээ.

Дюваль нь харьцангуй хожуу насандаа кино урлагт хөл тавьсан Холливүүдийн жүжигчдийн нэгд тооцогддог. Тэрбээр анх Харпер Лигийн “To Kill a Mockingbird” романаар бүтээсэн 1962 оны кинонд   нууцлаг ганц бие эр Бу Рэдлигийн дүрд тоглохдоо 31 настай байжээ.

Кино шүүмжлэгч Элайн Манчини нэг удаа Дювалийг “АНУ-ын дэлгэцийн хамгийн чадварлаг, хамгийн олон талын авьяастай, хамгийн итгэл даах жүжигчин” хэмээн үнэлж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Деми Мур Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ

06/05/2026
Кино Урлаг

Жүжигчин Каллум Тернер дараагийн Жеймс Бонд болох магадлалтай

06/05/2026
Кино Урлаг

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 Өрнөдийн босгон дээр” түүхэн уран сайхны киног MOTV.mn OTT-оос үзээрэй

06/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026

“Wanna One”-ийн Пак Жи Хүн айдолуудын нэр хүндийн жагсаалтыг тэргүүллээ

06/05/2026

Жон Малкович Хорватын иргэн боллоо

06/05/2026

Деми Мур Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ

06/05/2026

Майкл Жексон дэлхийн №1 дуучнаар дахин нэрлэгдлээ

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.