Найруулагч Б.Чингүүн өмнө нь оюутан байхдаа бүтээж байсан The Cube богино хэмжээний киногоо дахин бүтээж (remake) үзэгчдэд хүргэлээ. Creative Art Group-ын бүтээл триллер төрлийн уг киноны гол дүрд МУГЖ Ш.Гүрбазар, залуу жүжигчин Т.Билгүүтэй нар тоглосон байна.
Ангилал: Кино
Үзсэн хүн бүрийнхээ сэтгэлийн утсыг эрхгүй хөнддөг энэхүү гайхалтай уран бүтээлийг та бүхэндээ хүргэж байна.
Өнгөрөгч онд 3 дахь удаагаа зохион байгуулагдсан “48 цаг” богино хэмжээний кино уралдаанд Palm багийн бүтээсэн “Аквариум” богино хэмжээний киног хүргэж байна.
Оросуудын хийсэн “Монгол” хэмээх хүүхэлдэйн анимешин бүтээлийг та бүхэндээ хүргэж байна.
“Raven animation” studio-ын 2 дахь богино хэмжээний кино болох “Terminal” киног хүргэж байна. Уг киног Николая Колядагийн “Рогатка” драмын жүжгээс сэдэвлэн бүтээсэн
“Оюунлаг”продакшины бүтээл “Диваажингийн захидал” богино хэмжэний киног та бүхэндээ хүргэж байна.
48 цаг кино наадамд зориулж 48 цагийн дотор хийсэн бүтээл.”Надад гэрэл хэрэгтэй” богино хэмжээний киног та бүхэндээ хүргэж байна.
Дэлхий дээрх хамгийн “аймшигтай” газрууд мэдээллээрээ дурьдаж байсан Аокигахара ойн тухай ийм нэгэн баримтат кино байх ажээ. Баримтат кинонд Фүжи уулын ургамлын аймаг, галт уулын дэлбэрэлтийг сонирхон судалдаг геологич, байгаль хамгаалагч Азуса Хаяаногийн ойгоор хийсэн ажиглалт, судалгааны тухай өгүүлэх бөгөөд тэрээр энэ бүс нутагт 30 гаруй жил амьдарч байгаа юм байна.
Харин энэхүү баримтат кино нь Японы Хирошима ба Нагасаки хотуудад хаясан “Атомын бөмбөгдөлт”-өөс амьд үлдсэн цөөхөн хүний нэг Японы физигч Шунтаро Хидагийн тэртээх аймшигт өдрүүдийг эргэн дурссан өгүүлэмж бүхий богино хэмжээний кино юм. Цацраг идэвхит бодисын хор хохирлын улмаас тухайн үед болж өнгөрсөн бүхий л үйл явдлыг фото зураг, дүрс бичлэгийн хамт баримтжуулан өгүүлсэн энэхүү бүтээлийг “Journeyman Pictures” хийсэн байна.
“BBC” телевизээс бүтээсэн энэхүү баримтат кино нь олны хүртээл болсон даруйдаа Европын Холбоо болон Болгарийн Засгийн газрыг хүчтэй шүүмжлэлд оруулсан “шилдэг” бүтээл болсон юм. Болгарийн Могилино тосгонд эцэг эхээсээ өнчирч хоцорсон тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй 75 гаруй хүүхэд аж төрдөг бөгөөд тэдний амьдарч буй энэ газар нь хуучин сургууль байжээ.
