Булган аймгийн Могод сумын “Сайхан хулж” гэдэг газар төрсөн. 1926-1929 онд Авзагын хошуу Хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байжээ. 1926 онд тус хошуунд ирсэн Урлагийн бригадынхан “Сумьяа ноён” гэдэг дуут жүжгийг уран сайханчдад зааж сургахад оролцон Сумьяагийн дүрд жүжиглэсэн нь урлагийн их замд орох эх үүсвэр нь болжээ.
Ангилал: Театр
1912 оны 2 сарын 1б-нд Архангай аймгийн Өлзийт сумын иутаг “Яргайт” гэдэг газар төрсөн. 20 нас хүртлээ мал маллаж, айлд зарагдан улаа нэхэж, 1932-1934 онд сумын анхны хоршоонд галч, манаач, мал туугч зэрэг ажлыг хийж явахдаа 1932 оны зэвсэгт бослогын үеэр эвлэлийн ажилтан болж эсэргүү нарт баригдаж байжээ.
1928 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн.1950 оноос Улсын Хүүхэд Залуучуудын театрт жүжигчин. У.Шекспир “Ромео, Джульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллер “Дээрэмчид” жүжгийн Франц Мор, Д.Намдаг “Хярааны хонхорт” жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж, “Баавгай дуулах уу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга”, “Хүү”, “Бригадындарга”, “Бор, Төмөр хоёр” зэрэг жүжгийн зохиолбичсэн.
УБ хотын харьяат. Д.Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубээс уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. “Их” Хандсүрэн хэмээн нэрлэгдэж байв. 1933 оноос Улсын төв театрт жүжигчнээр орж 50 гаруй жил тасралтгүй ажиллахдаа Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн анхны Нансалмаагийн дүрд тоглож байсан байна.
1944 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1963 онд УБДС-ийг төгссөн. 1963 оноос Улсын Драмын Эрдмийнтеатрт жүжигчин, 1997 оноос КУДС-д багш. Ф.Шиллер “Харсанаа, хайрсэтгэл” жүжгийн Луйза,
Архангай аймгиин ИхТамирсумынХануйн гол гэдэг газар төрсөн. Хан-Өндрийн хүрээ хавиар нутаглаж байгаад 1922 онд Богдын хүрээнд иржээ. 1923 онд Хүрээний бага сургуульд орж, Сүхбаатарын клубт Монгол ший гардгийг мэдэж авснаар урлагийг сонирхох болжээ.
1936 оны 8 сарын 4-нд Ховд аймгийн Мянгад сумын “Их арал” гэдэг газар төрсөн. 1957 онд Урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн.
Н.Наранбаатар 1975 оны 03 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн. Бага, дунд сургуулиар дамжин 1998 онд СУИС-ийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгсөж тус театрт орж ажилласан. Н.Наранбаатар өнгөрсөн хугацаанд Р.Ганбатын “Эрлэгийн данс” жүжгийн Очир, Т.Вертенбекрийн “Манай сайхан эх орон” жүжгийн Ральф, Ф.Веберийн “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжгийн Вольф, Н.Банзрагчийн “Гавал cap” жүжгийн Андуу захирал, Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийн номч түшмэл Дарма зэрэг дүрүүдийг театрын тайзнаа бүтээснээс гадна Талзуурсан дурлал”, “Ноен солиот зэрэг уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон.
Тэртээх 1971 онд байгуулагдсан монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг “Соёл Эрдэнэ” хамтлагийн хөгжимчин Б.Наранбаатарын охин Н.Наран-Оюу буюу “Nora” Буриадад од болоод байгаа ажээ. Хөгжмийн зохиолч, аранжировшикийн мэргэжил эзэмшсэн түүнд аавынх нь дуулдаг, хөгжимддөг бүх талын авьяас өвлөгдсөний дээр гоо үзэсгэлэнг харамгүй заяажээ.
Нийтийн дууны нэрт мастеруудын олон сайхан хит болсон дуунуудын хөг аялгууг амьдруулж дуунд дуртай, дуучин монгол түмэндээ уран бүтээлээрээ хэдийнээ танил болон хүндлэгдсэн хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэнгийн ТМ телевизийн “Танил хүн” хэмээх нэвтрүүлгийг та бүхэндээ толилуулж байна.
