Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Мөр” төслийн анхны галерейг Төв аймгийн Дэлгэрхаан суманд нээлээ
Үзэсгэлэн

“Мөр” төслийн анхны галерейг Төв аймгийн Дэлгэрхаан суманд нээлээ

Урлаг Урлаг29/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын 21 аймагт урлагийн галерейн сүлжээ байгуулах MOR National Art Gallery Network төслийн эхлэл тавигдаж, анхны галерей энэ сарын 26-нд Төв аймгийн Дэлгэрхаан суманд нээлээ.

“Урлагийн шинэ мөр” НҮТББ-ын мэдээлснээр, энэхүү төсөл мэргэжлийн дүрслэх урлагийг орон нутгийн иргэдэд ойртуулж, хүүхэд залуусын авьяас, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх тогтвортой орон зай бий болгох зорилготой юм.

“Чингис хаан” үндэсний музей “Хаадын зам” үйл ажиллагааны хүрээнд Дэлгэрхаан суманд дөрвөн жилийн турш “Хаадын бичээс” уран бичлэгийн үзэсгэлэн, уралдааныг зохион байгуулж иржээ. Үндэсний бичиг соёлын үнэт өв, түүхэн дурсгалаараа онцлог тус сумыг MOR төслийн анхны галерей байгуулах байршлаар сонгож, орон нутгийн соёлын орчныг өргөжүүлэх шинэ эхлэлийг тавилаа.

Нээлтийн ёслолын хамгийн онцгой мөч нь галерейн туузыг Дэлгэрхаан сумын уран бичлэгийн дугуйлангийн есөн хүүхэд хайчилсан явдал байв. Үндэсний бичиг соёлоо суралцаж буй хүүхдүүд ийнхүү өөрсдийн авьяас, хүсэл мөрөөдлөө хөгжүүлэх шинэ орон зайн үүдийг нээлээ. Галерейн анхны үзэсгэлэнд уран бичлэгийн мастеруудын бүтээлтэй зэрэгцэн орон нутгийн хүүхдүүдийн бүтээлийг дэлгэсэн нь багш, шавь нарын ур ухаан, авьяас билгийг нэгэн танхимд нэгтгэж, үндэсний бичиг соёлын өв үеэс үед уламжлагдан үргэлжлэхийн бэлгэдэл болов.

MOR төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймагт галерейг үе шаттай байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ орон нутаг бүрийн түүх, соёлын өв, газар нутгийн онцлогт тулгуурласан өөрийн гэсэн дүр төрхтэй галерейг хөгжүүлж, үзэсгэлэн, сургалт, уран бүтээлчдийн хамтын ажиллагаагаар холбосон үндэсний урлагийн нэгдсэн сүлжээ бий болгохыг зорьж байгаа аж.

Төслийн дараагийн бүтээн байгуулалтын хүрээнд Дэлгэрхаан суманд үндэсний бичиг соёл, уран бүтээлийг бэлгэдсэн 6.6 метр өндөр уран баримал сүндэрлүүлэхээр төлөвлөж, загварыг нь галерейн нээлтийн үеэр олон нийтэд танилцууллаа. Энэхүү бүтээлийн нээлтийг 2027 оны “Хаадын зам” үйл ажилагааны үеэр хийхээр төлөвлөж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ

06/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэнгэрийн эзэд” үзэсгэлэнд нүүдэлчин ахуйг харуулжээ

03/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.