Монголын рок урлагт өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ бий болгож олон гайхалтай тоглолт, уран бүтээлүүдээрээ үзэгч сонсогч, фенүүддээ цаг ямагт бэлэг барьж яваа Төрийн шагналт Д.Болдын Youtub-ын албан ёсны “official channel”-аа нийтлэсэн “Хайрын хүч тоглолт”-ын бүтэн бичлэгийг та бүхэндээ толилуулж байна.
Ангилал: Театр
Мэргэжлийн залуу уран бүтээлч бүсгүйчүүдийн нэгдэл болсон “Гоо нэгдэл”-ийн анхны уран бүтээл болох дурлалт хосууддаа болон гэгээн валентины баярт зориулан бүтээсэн “Валентины адал явдал” теле зохиомжийг та бүхэндээ толилуулаж байна.
Монголын ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж яваа “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Генигийн өнгөрөгч 2012 оны хавар “Оллоо” телевизийн “Нот-гүй яриа” нэвтрүүлэгт оролцсоныг нь та бүхэндээ хүргэж байна.
Монгол телевизийн “Нээлттэй ярилцлаг” нэвтрүүлэгт дээхэн үед Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров орсон бөгөөд үнэхээр чинь сэтгэлээсээ ярилцсан нэвтрүүлгийг дахин хүргэж байна.
Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт Холливуудын од “Стивен Сигал” монгол гэргий Эрдэнэтуяагийнхаа хамт оролцжээ. Ингээд та бүхэндээ нэвтрүүлгийг нь хүргэж байна.
1934 онд төрийн шагналт, зохиолч Д.Намдаг Улсын төв театр буюу “Бөмбөгөр ногоон”-ы жүжигчид шинэ жүжгийн зохиолгүй байгаа талаар яруу найрагч Д.Нацагдоржид хэлсэн байна. Их зохиолч “Надад нэгэн аялгуут эмгэнэлт зүйл бичих сэдэв байгаа” гэснээр автономитын үед үзэсгэлэнт сайхнаараа дуунд мөнхөрсөн Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралыг ярьжээ. Үүнийг хэрхэн тайзнаа тавьж үндэсний аялгуут жүжгийг бий болгох талаар тэр хоёр ярилцаж, төлөвлөгөө гаргав. Энэ бол “Учиртай гурван толгой” анхны аялгуут жүжиг байлаа. Бүх үйл явдал нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт жүжиг байхаар тохирчээ.
Их Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан “Алтан ураг” бүжгэн жүжгийг энэ сарын 13, 14-нд тоглох гэж байна. Тус…
“Улаанбаатар” чуулгын тайзнаа ирэх аравдугаар сарын 10-нд “Гоолингоо” дуулалт жүжиг нээлтээ хийх гэж байна. Тус жүжгийн зохиолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч, зохиолч С.Баярсайхан бичиж, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш ажиллажээ
Улсын драмын эрдмийн театрын 2012 оны шилдэг бүтээл “Тэнгэрийн хүү” жүжиг дахин тайзнаа амилах гэж байна. “Гэгээн муза” наадмаас шагналын хур буулгасан, найруулагч Н.Наранбаатарын бүтээл тус жүжгийг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш драмын театрын тайзнаа тоглох юм. Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан тус жүжгийг дахин үзэх хүсэл театрын уран бүтээлчдэд байнга ирдэг тул ийнхүү урын сан дахь шилдэг жүжгээ ойр ойрхон тоглож, үзэгчдийн мэлмийг баясгахаар болжээ.“Тэнгэрийн хүү” дахин тайзнаа
