Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»“Нюанс” хамтлаг 25 жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэнэ
Сонгодог урлаг

“Нюанс” хамтлаг 25 жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэнэ

Урлаг Урлаг29/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нюанс… Энэ бол попера урсгалын жинхэнэ илэрхийлэл. Өнгө, аяс хэмээн орчуулагддаг гадаад үгийг монголчуудад танилцуулж, өөрсдөө нэртэйгээ хамт өсөж, өнөөдрийн төрхөө олсон “Нюанс” хамтлагийн 25 жилийн ой ирэх арваннэгдүгээр сард тохионо.

“Нюанс” хамтлаг 2001 онд байгуулагдсан цагаас тэдний гол зорилго нь сонгодог бүтээлийг орчин үеийн хөгжмийн төрлөөр дамжуулан соёлын түвшинд тэр дундаа дуурь болон поп урсгалын дунд шинэ алхмыг хийж үзэгчдэд хүргэх явдал байсан юм.

Тэгвэл тус хамтлаг ирэх арваннэгдүгээр сард 25 жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэхээр болжээ. Энэ талаар тус хамтлаг албан ёсны цахим хуудсандаа “Энэ жил “Нюанс” хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа билээ. Он жилүүдийн уртад хамтдаа олон сайхан зүйлд бие сэтгэлээн зориулж, олон түмэнд уран бүтээлүүдээ хүргэж иржээ. Бид арваннэгдүгээр сард “Нюанс” ойн тоглолтоороо та бүхэнтэйгээ уулзах болно” гэсэн нийтэлжээ.

“Нюанс” хамтлаг урын сан, уран бүтээлдээ дэлхийн сонгодог бүтээлүүд болоод дэлхийн алдартай поп болон попера дуунуудыг Франц, Итали, Испани, Орос, Англи, Хятад, Герман хэл дээр дуулдагаараа бусад уран бүтээлчдээс онцлогтой хамтлаг юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

ФОТО: “Classic Night” концертоос

16/11/2026
Балет Урлаг

ФОТО: “Romeo & Juliet” балетаас

07/11/2026
Bravo Урлаг

Монголын бяцхан хийлчид олон улсын уралдааны гранпри шагнал хүртлээ

05/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026

Дуучин, жүжигчин IU Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртлээ

18/11/2026

Жисү 2027 оны “Coachella” наадамд анх удаа соло уран бүтээлчээр оролцоно

18/11/2026

Женни “Грэмми”-ийн хоёр номинацид нэр дэвшлээ

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.