Ангилал: Соёлын төв

Монголын 48 цаг кино наадмын 2013 оны “Шилдэг дуу оруулалт” шагналыг хүртсэн “Absolute Pictures” -ийн “Сүүлчийн хомосапиенс” хэмээх богино хэмжээний киног хүргэж байна.Киноны гол дүрд П.Дэлгэрбаяр, А.Сарантуяа нар тоглосон байна.

UB Film media group-ийн шинэ бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” уянгын инээдмийн уран сайхны кино дэлгэцнээ гараад удаагүй байна. Үзэгчдэд баяр хөөр бэлэглэж сайшаалын үг сонссон кино багийнханы хэрхэн киногаа бүтээсэн талаарх видеог хүргэж байна.Зүүдэнд ч оромгүй явдал киноны найруулагчаар Н. Наранбаатар, продюсерээр С. Ууганжаргал, Г. Эрхэмбаяр нар ажиллаж гол дүрүүдэд жүжигчин Б. Батзаяа, Ц.Төмөрхуяг, Б. Эрдэнэцэцэг, Т. Баатархүү, Б. Энхтүвшин Г. Золзаяа нар тоглосон юм.

Монголын 48 цаг кино наадмын 2013 оны Шилдэг эвлүүлэг шагналыг хүртсэн Bekh Entertainment-ийн “Зургаа” богино хэмжээний киног хүргэж байна. Bekh Entertainment сугалаагаар Thriller төрлөөр 48 цагийн дотор кино бүтээхээр болсон бөгөөд Зургаа богино хэмжээний найруулагчаар Д.Даваадорж ажиллаж гол дүрд Э.Амгалан тогложээ.

Сүүлд “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн LVA Entertainment болон Такт медиа продакшн хамтран “Facebook Од” инээдмийн уран сайхны кино бүтээж байна. Facebook од киноны ерөнхий найруулагч, продюсераар Д.Лхагва, найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд киноны зураг авалтыг ажил дуусах шатандаа явж байгаа юм байна.

Оюунлаг продакшны бүтээл, Р.Алтансүх /Аси/-ын найруулга “Үхлийн симфони” аймшгийн кино 2013 оны 10-р сарын 31-ны өдөр буюу ирэх Halloween баяраар нээлтээ хийхээр болсон. Тус киноны гол дүрүүдэд Дүрүүдэд Э.Мөнхтулга, Д.Мөнххишиг, Б.Билгүүн, Т.Сэргэлэн, Г.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхгэрэл, Б.Номин, Б.Хишигбаатар, Б.Уянга нарын залуу жүжигчид болон АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Д.Цэрэндарьзав нар тогложээ.

Сүүлд “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн LVA Entertainment болон Такт медиа продакшн хамтран “Facebook Од” инээдмийн уран сайхны кино бүтээж байна. Facebook од киноны ерөнхий найруулагч, продюсераар Д.Лхагва, найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд киноны зураг авалтыг ажил дуусах шатандаа явж байгаа юм байна.

SB pictures, Logicfilm production-ийн хамтын бүтээл, найруулагч С.Болд-Эрдэнэ-ийн найруулга “Хөлтрөг” аймшгийн уран сайхны киноны trailer гарчээ. Кино зохиолыг найруулагч С.Болд-Эрдэнийн эгч С.Болормаа бичиж, продюсераар А.Энхбаяр ажилласан байна.

“Хөлтрөг” киноны гол дүрүүдэд Н.Ялалт, О.Долгох, Р.Баттогтох, Н.Мөнхсоёл, Н.Ирмүүн нар болон Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар оролцжээ. Кинонд үйлийн үр, эхийн хайрын тухай өгүүлэх юм байна.

Сүүлд “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны киногаа үзэгчдэд хүргэсэн найруулагч Р.Алтансүх /Аси/ ээлжит уран бүтээлээ “Оюунлаг” продакшинтай хамтран бэлэн болгожээ. Шотландын зохиолч Robert Louis Stevenson-ийн “The Bottle Imp” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Үхлийн симфони” адал явдалт аймшгийн кино 2013 оны 10-р сарын 31-нээс нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.Ингээд “Үхлийн симфони” киноны анхны trailer-г сонирхоцгооё.