Ангилал: Соёлын төв

“Bondooloi film”, “Оюунлаг продакшн” хамтран Уул уурхай хүнд машин механизсмийн операторын сургалтын төвийн дэмжлэгтэйгээр “Үүрд хамт байгаач ээжээ” богино хэмжээний киног бүтээн үзэгчдэд хүргэсэн юм. Киноны зохиолыг бичиж найруулсан Ц.Золжаргал /Бондоолой/, продюсераар Г.Сэр-Од, Д.Отгонбаяр нар ажилласан бол гол дүрүүдэд СТА Ганхуяг, МУГЖ Ш.Дэлгэржаргал нар тогложээ.

Дурлалт хосуудын баярын өдрийг тохиолдуулан Б.Нямдаваа “Гэнэтийн бэлэг” богино хэмжээний уран сайхны киног хийсэн байна. Ингээд Валентины өдөрт зориулсан нэгэн гайхалтай бүтээлийг хүргэж байна.

А.Толстойн “Алтантүлхүүр ба Буратиногийн адал явдал” зохиолоос сэдэвлэн Portal Studio “Буратино” хүүхдийн олон ангит кино бүтээж байна. “Буратино” олон ангит киноны найруулагчаар Н.Соёлбат ажиллаж, Буратиногийн дүрд залуу жүжигчин Б.Алтангэрэл, аав Карлод М.Нямдорж тоглох ажээ. Одоогоор киноны зураг авалтын ажил ид явагдаж байгаа бөгөөд ирэх 4-р сарын 20-нд эхний анги бэлэн болгохооор ажиллаж байна.

Пусаны кино наадмын “Азийн урлаг” хэсэгт шалгарсан “Шарга даага” уран сайхны кино энэ сарын 10-наас “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ.

Японы нэрт дуучин Ямашта Тацүрогийн 1983 оны 12 сарын 14-нд худалдаанд гарсан түүний 12 дахь сингл болох “Christmas Eve” буюу “Зул Сарын Баярын” үдэш хэмээх дуу одоог хүртэл Японы зул сарын баярын хамгийн шилдэг дуу хэвээрээ байгаа билээ. Анх олны хүртээл болгосоноос хойш 30 жилийн дараа анх удаа уг дууныхаа утга агуулгыг харуулсан богино хэмжээний киног энэ онд бүтээснийг хадмал орчуулгатайгаар хүргэж байна.

Амьдрал киноноос эхтэй юм бол яагаад амьдрал дээр кино шиг үйл явдал болдоггүй юм болоо..? Багаасаа кинонд дурлаж өөрийнхөө амьдралыг киногоор төсөөлдөг Жарантав энэ асуултыг үргэлж өөртөө тавьдаг нэгэн.

“Шинэ жилийн адал явдал” рамонтик инээдмийн кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Урьд өмнө нь үлгэрийн сэдэвтэй хүүхдэд зориулсан уран бүтээл болсноороо бусад дэлгэцийн уран бүтээлүүдээсээ онцлог.Тус киноны гол дүрд Дуучин П.Баярцэнгэл, “Extacy” хамтлагийн охид болоод “Мөрөөдлийн театр”-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай нар тогложээ.

“Хэцүү ангийн” Билгүүн буюу Наранмөнх, Гавьяат жүжигчин Төмөрбаатар, жүжигчин Баатархүү, Навчаа нарын тоглосон “Хайрын бэлэг” уран сайхны киноны трэйлер гарчээ. Шинэ жилийн адал явдал, хайр дурлалыг өгүүлэх уг кино энэ сарын 6-аас эхлэн бүх кино театрын дэлгэцнээ гарч эхлэх юм байна.

Зохиолч Ц.Хүрэлбаатарын “Шулмын инээд” номны “Зоорь” аймшгийн өгүүллэг бүрэн хэмжээний уран сайхны кино болж үзэгч түмэндээ ирэх сараас хүрэх гэж байна. Зоорь өгүүллэгт шинэ хашаа байшин худалдаж авсан Галсангийн гэр бүлийг махчин аав, охин хоёрын сүнс хэрхэн сүйрүүлж байгаа тухай өгүүлдэг. “Зоорь” 3D аймшгийн киноны найруулагчаар Б.Цогт-Эрлэнэ, продюсераар Ө.Мөнгөнтулга ажилж, дүрүүүдэд Д.Мөнхзул, Анужин, Э, хүслэнт, Б.Анхбаяр,Э.Уянга нар тогложээ.