Ангилал: Чуулга

Хэдий хүүхдүүд цэцэрлэг эсвэл бага ангид ороод буюу 5-7 насны хооронд уншиж сурдаг ч энэ бяцхан 19 сартай хүү бусадтай адил биш бололтой. Түүнийг Картер Уайтсайд гэдэг бөгөөд 300 гаруй үг уншиж чаддаг, 50 хүртэл тоо мэддэг гэнэ. Мөн зарим замын тэмдэг тэмдэглэгээг ч хараад ойлгодог гэнэ шүү.

Энэхүү богино бичлэгийг түүний ээж хийжээ.

Солиотой юм аа /Бичлэг/ Америкийн иргэн Жош Мирамант нэгэн галзуу үйлдлийг спорттой хослуулан, дэлхий нийтийн нүдийг бүлтийлгээд байна. Тэрээр нуруундаа шүхэрний төмөр цоолон хийж, 115 метрийн өндөр хадан хавцлаас шүхрээр буусан байна. Тайландын Тон Сай хэмээх газар зураг авалт нь хийгдсэн энэхүү бичлэгийг үзсэн хүмүүс, түүний эр зоригийг гайхан биширч, мөн хичнээн тэнэгийг нь гайхан шагширцгааж байна.