Ангилал: Чуулга

”Бөгжний эзэн” киноны шинэ анги Польшийн наргианч залуус саяхан Варшав хотын трамвейн хөдөлгөөнийг саатуулан байж, Ж.Р.Р.Толкейний “Бөгжний эзэн: Бөгжний ахан дүүс” зохиолын Балрогийн замыг гаталдаг хэсгийг элэглэн хийжээ. Энэ бичлэг нь ютүб тавигдсанаас хойш гурван сая гаруй хүн үзэж сонирхсон байна.

Дуучин С.Сэрчмаа, хөтлөгч Р.Нямбаяр хоёр хамтран шинэхэн нэвтрүүлэг хийж эхэлсэн байна. Илэн далангүй ярилцлага хийх энэхүү нэвтрүүлгийнхээ анхны дугаарт тэд “Sweetyemotion”-ы Э.Ганболорыг урьж оролцуулжээ.Буу халж, сонин хачин хуваалцан, гурвуулаа бие биенээсээ сонирхсон асуултаа асуусан уг нэвтрүүлгийн үеэр дуучин С.Сэрчмаа баян нөхрөөсөө салсан гэдгээ албан ёсоор зарлалаа

Монголын дууны урлагийнхан, тэр дундаа нийтийн дуучид бүгд цуглан нэгэн жижигхэн тайзнаа ээжийн тухай дууг хоолой нийлүүлэн дуулцгаасан сонирхолтой бичлэг олон нийтэд цацагдаж эхэллээ. Энэхүү бичлэг нь “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойн хүндэтгэлийн цэнгүүнд эрхэм дуучид маань хүндэтгэл үзүүлэн ирцгээж “Анир” студийн захирал, продюссер МУСТА Б.Алтанхуяг удирдаачаар нь ажиллан ийнхүү дуулцгааж буй бичлэг аж.