Ангилал: Чуулга

Солонгосын “CORE CONTENTS MEDIA” компанид харьяалагддаг алдарт “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатар хотноо үзэгч фэнүүдтэйгээ уулзаж, тоглолт хийхээр болсон. Хамтлагууд манай улсад ирлээ. Тэд энэ сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх юм.Харин өчигдөр орой “T-ARA” хамтлагийнхан Монголд ирэхэд хэрхэн угтаж авсныг энэхүү бичлэг дээрээс хүлээн авч үзээрэй.

Солонгосын “Speed” хамтлаг Монголд ирээд байгаа бөгөөд тоглолтоос өмнө хоёр өдрийн хугацаатай айлчлал хийж байгаа нь шүтэн бишрэгчиддээ цаг гаргах төлөвлөгөөтэй байжээ. Хамтлагийн залуус өчигдөр нэгэн сургууль дээр очиж шуугиан тариад амжсан байна.

ОХУ-ын Сочи хотноо ирэх онд болох өвлийн олимпийн нээлтэд оролцох урлагийн бүтээлүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байна. Тус шалгаруулалтад манай улсаас ардын хөгжмийн “Домог” хамтлагийн “Түмэн агтны төвөргөөн” аялгуу, уран нугараач Г.Нямгэрэлийн дэглэн найруулсан есөн уран нугараачийн үзүүлбэр оролцон, өрсөлдөж байгаа юм. Шалгаруулалтын эхний шатны санал асуулга онлайнаар явах тул Монголынхоо уран бүтээлчдийг дэмжин, олимпийн нээлтийн ёслолыг монгол хүний авьяасаар чимэхийг уриалж байна.

Мөнхбаатар гэдэг залуу гадаадад амьдарч буй монголчуудыгаа “Монголдоо очиж амьдарцгаая” гэж уриалсан нэгэн гайхалтай үгтэй шүлэг бичиж монголчууддаа толилуулсан байна.Та бүхэндээ түүний бичсэн гайхалтай шүлгийг хүргэж байна.