Ангилал: Чуулга

Язгуур урлагаа түгээн дэлгэрүүлж, дэлхий нийтэд таниулахыг зорьж буй “Домог”, “Хөсөгтөн”, “Алтан ураг”, “Арга билэг”, “Жонон” хэмээх хамтлагуудын хамтарсан “Монгол” хэмээх тоглолт 2012 оны 02 дугаар сарын 18, 19-нд анх удаагаа болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан тус тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, жүжигчин МУГЖ Д.Сосорбарам ажилласан билээ. Тус хамтлагууд нь тус тусын онцлог шинж, өнгө төрх, айзам хэмнэлийг харуулсан уран бүтээлүүдээ сонирхуулсан гайхалтай тоглолт болсон юм. Тухайлбал, “Алтан ураг” хамтлаг рок, “Арга билэг” хамтлаг этно жааз стилиэр тоглох юм байна. Харин “Хөсөгтөн” хамтлаг хөөмэйд тулгуурлан, “Жонон” хамтлаг орчин үеийн поп стилиэр дагнаж, “Домог” хамтлаг ардын уламжлалт аялгууг орчин үеийн модерн, шинэ хөгжмийн стильд оруулж тоглосон нь үзэгчдийн сэтгэлийн үнэхээр цэнгүүлж чадсан юм.

FM Радио сонсогч мянга мянган хүүхэд залуусыг байлдан дагуулсан олон гайхалтай радио жүжгүүдийг бүтээсэн “Бундын тамга” хамтлагийнхан байгуулагдсаныхаа 5-н жилийн ойдоо зориулж “Бороонд норсон сүүлчийн навч” нэртэй мюзиклээ үзэгч, сонсогчиддоо зориулан өнөөдөр, маргааш хоёр Тусгаар тогтнолын ордоны тайзнаа толилиулах гэж байна.

О.Ариунсанаа охин “Монгол Аdele” нэртэй болжээ. Өхөөрдөм энэ охин эвлэгхэн хоолойгоор чадварлаг гэгч нь дуулж байгаа нь хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж амжилт хүссэн олон сэтгэгдэл түүнд хүрч байгаа биз ээ. Монголын маань бахархал болсон сайн дуучин болох болтугай. Ингээд та нартаа түүний дуулсан дууг нь хүргэж байна.