Ангилал: Чуулга

“Камертон” хамтлагийн дуучин Мээдээгийн хөтлөн явуулж буй “60 second” хөгжөөнт нэвтрүүлэг.60-хан секундэд зургаан самбар нэгэндээ таалгах даалгавартай энэхүү нэвтрүүлгийн анхны дугаарт “ТВ Коктейл”-ийн жүжигчин Өөскө, Цоомоо хоёр оролцов. Өөскө Цоомоод ламбада бүжгийг тайлбарлах гэж авьяасаа нэлээн гаргасан хөгжилтэй бичлэгийг та бүхэндээ хүргэж байна.

Монгол Адель хэмээн нэрлэгдсэн О.Ариунсанаа охин өнгөрсөн амралтын өдрүүдэд эгшиглэсэн Морин хуурын чуулгын “Playing love III” тоглолтын тайзнаа “James Bond” цувралын дуучин Adele-ын дуулснаар хит болсон “Sky Fall” дууг тус чуулгын уран бүтээлчидтэй хамтран дуулсан нь үзэгчдэд ихэд таалагдсан билээ. Ийнхүү О.Ариунсанаа охины бичлэгийг та бүхэндээ хүргэж байна.

Дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татаж онлайнаар багагүй шуугиан тарьсан төрөлхийн гаргүй “гитарчин” залуугийн тухай мэдээллийг онцлон хүргэж байна.Түүнийг Жорж Дэнехи гэдэг бөгөөд энэ жил 18 настай тэрээр 8 настайгаасаа хийл хөгжмийг хөлөөрөө тоглож сурснаас хойш өдгөө төгөлдөр хуур болон гитариар чадварлаг тоглодог нэгэн ажээ.

“Jesus the Soul Solution” хэмээх хамтлагийн гишүүн Доктор Марк Темперэто нийт 340 төрөл зүйлийн бөмбөрний сэт цуглуулгаараа Гиннесийн эл рекордын эзнээр тодорсон байна. Заримыг нь засаж сэлбэж, өөрөө хийсэн бөгөөд угсархад 15 цаг, харин хураахад 10 гаран цаг болдог гэнэ.

Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн В.Мөнгөнчимэг гэх энэ бүсгүй өнөөдрийн байдлаар биенээсээ 2000 чулуу 20 бурхан гаргасан гэнэ. Ямартаа ч нутгын иргэд болоод сэтгүүлчид очин биенээсээ гаргаж байхын нүдээр үзэж итгэсэн байна. Харин шинжлэх ухааны зүгээс тайлбар хийн батлах хүн хараахан гэрч ирээгүй байна.

Милл кино компанийн шинэ уран бүтээл “Шарталт” инээдмийн уран сайхны кино бүтээгдэж байгаа. Уг киноны зураг авалт энэ долоо хоногт дууссан. Одоо эвлүүлгийн ажил болон киноны дууны клип хийгдэж байна.Уг кинонд жүжигчин Ц.Батхуяг (Амбий), Б.Баатархүү, Д.Бямбацогт нар гол дүрийг бүтээсэн