Ангилал: Чуулга

Биеэ авч явах байдлынхаа хувьд төгс төгөлдөр байх шаардлагатай байдаг загвар өмсөгчид ч гэсэн хүн болохоороо бүдэрч унах тохиолдолтой тулгардаг. Бүдэрч унана гэдэг үгийг шууд утгаар нь хэрэглэж байгааг та ойлгосон байх. Хөл орооцолдом урт, тушаанаас ялгалгүй бариу гээд янз бүрийн дизайнеруудын уран сэтгэмжээс бүтсэн хувцаснуудаас өхсүүлээд худалч хүнд тохой шахам урттай өндөр өсгийтэй гуталнуудтай гялгар тайзан дээр, олны нүдний өмнө алхана гэдэг хөл алдаж унахгүй байх ямар ч баталгаагүй зүйл байдаг биз ээ. Ингээд та бүхэнд загвар өмсөгчдийн тайзан дээрхи хамгийн хөгжилтэй уналтуудыг толилуулж байна.