Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Амьд ертөнцийн спектр” үзэсгэлэнгийн нээлт боллоо
Үзэсгэлэн

“Амьд ертөнцийн спектр” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Урлаг Урлаг05/05/2025Шинэчлэгдсэн:05/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Номин цэнхэр эх дэлхийн амьд байгаль ертөнцийн олон өнгийг илэрхийлсэн төрөл зүйлүүд Монгол эх орны минь гайхалтай амьд баялгийг суралчлах, биологийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийг таниулах зорилгоор Монгол Улсын ШУА-ийн Биологийн хүрээлэн хүрээлэн, “Чингис хаан” үндэсний музейтэй хамтран “Амьд ертөнцийн спектр” сэдэвт үзэсгэлэнг дэлгэж өнгөрсөн баасан гараг /2025.05.02/-т нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэн дэлхий ертөнцийн амьд өв соёл, байгалийн гайхамшгийг харуулсан төрөл зүйлийн олон өнгө, хөхтөн хоёр нутагтан, усны амьтад, шувуу, шавж, микро организм болон лабораторийн хэрэглэгдэхүүн зэрэг олон зүйлсийг нэг дор цогцлоосон өргөн цар хүрээг хамарсан танин мэдэхүйн ач холбогдолыг харуулж буйгаараа онцлогтой.

Тиймээс үзэсгэлэнг сонирхогчдыг тогтвортой ирээдүйг хойч үедээ үлдээхийн тулд биологийн олон янз байдлыг хадгалах, байгал орчноо хайрлан хамгаалах үүднээс харагдах байдлыг сонирхохоос илүүтэй шинжлэх ухаанчаар харж бидний хүрээлэн буй амьдралд ямар их нөлөө үзүүлдэгийг зохион байгуулагчдын зүгээс харуулахыг зорьсоноо онцолж байлаа.

Үзэсгэлэнд Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн туршид хийж гүйцэтгэсэн судалгаа, цуглуулга, сургалт судалгааны хэрэглэгдэхүүнүүд багтсан бөгөөд оюутан, сурагчид, судлаачид, байгальд хайртай иргэдийн сонирхлыг татахуйц мэдээлэл, үзмэрүүд багтсан бөгөөд, онцлох хэсгүүдэд монгол орны амьтад, халуун орны болон монгол орны шавж, бичил ургамлын үзүүлэнгүүд, микро организмын цуглуулга, судалгаанд ашиглагддаг лабораторийн тусгай багаж, хэрэгслүүд байршуулсан байна.

Үзэсгэлэнг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал,доктор Д.Гантулга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан нар үг хэлж, холбогдох албаныхан, эрдэмтэн судлаачид үзэгчид байлцлаа.

Байгальд хайртай бүх насныханд зориулагдсан тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхарт сарын хугацаанд дэлгэгдэх бөгөөд, үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсад орчин цагийн биологийн шинжлэх ухааны үндэс суурь тавигдаж, 1961 онд Байгалийн ухааны хүрээлэнгийн “Биологийн сектор” нэртэйгээр байгуулагдаж 1965 оноос Биологийн хүрээлэн нэрээр өргөжин тэлж өдгөө ШУА-ийн Биологийн хүрээлэн байгуулагдсаны 60 жил энэ жил тохиож буй юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Тал нутгийн гэрэл” медиа үзэсгэлэн үргэлжилж байна

11/06/2025
Үзэсгэлэн Урлаг

“Туургатан” орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ

10/06/2025
Үзэсгэлэн Урлаг

“Солонгон гүүр” Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг “Монгол” арт галерейд дэлгэнэ

03/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.