Ангилал: Чуулга

“BBC Prom” буюу дэлхийн алдартай сонгодог хөгжмийн наадамд “Хөсөгтөн” хамтлаг оролцлоо. Тэд энэ сарын 23-нд “Human Planet” телевизийн баримтат цуврал киноны хөгжмийг Саха, Шинэ Гвинейн, Замбия, Гренландын уран бүтээлчидтэй хамтран тогложээ. “BBC Prom” наадмыг анх 1895 онд Хатан хааны театрт зохион байгуулж байв. Харин энэ жилийн наадмыг Лондоны Royal Albert Hall театрт зохион байгуулж байгаа юм. Монгол Улсаа төлөөлж “Хөсөгтөн” хамтлаг тус наадамд амжилттай оролцож, өөрсдийн тоглолтыг сонирхуулсан нь үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татжээ.

Гвен Стефани тэргүүтэй “No Doubt” хамтлагийнхан өчигдөр болсон “Teeh choice awards-2012” шагнал гардуулах ёслолын үеэр өөрсдийн шинэ дуугаараа мэндчилсэн байна. Тэд энэ үеэр “Settle Down” дуугаа дуулжээ.

Энэхүү уран бүтээл нь тэдний есдүгээр сард гаргах “Push and Shove” цомогт багтсан юм. “No Doubt” хамтлагийнхан 2001 онд “Rock Steady” цомгоо гаргаснаас хойш уран бүтээлээ түр хугацаанд завсарласан.

Эелдэг даруу ялдам ааш чинь
Эрхгүй миний хайрыг эзэмдэх юм
Чамтай учрана гэдгээ мэдэхгүй явлаа би
Чамд ингэтлээ дасна гэдгээ даанч мэдсэнгүй

Үг нь тэр чигээрээ Монголд тулгамдсан асуудлууд, үнэхээр сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Гэвч “цөлжсөн нутаг, нам, мал, цадахаа мэдэхгүй мангас” гэх мэт үгсийг зохиолын дууны аяаар сонсох арай л биш юм. Уг нь улс төр, урлаг хоёрыг ялгаад сурчихвал, бас жаахан PR-ийн мэдрэмжтэй болчихвол мань хүнд өөрт нь л хэрэгтэй. Сурталчилгаа биш сонгодогийг дуулж явбал хүмүүс түүнийг ихээр сонсоно доо. Эсвэл зүгээр хип хоп үглэчихвэл чихэнд арай наалдацтай ч юм уу.