Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Монгол Улсын Консерватори, “Сити” их сургуулийн дуулаачийн ангийн оюутнуудтай хамтран 1980 онд анх тоглогдож…
Ангилал: Язгуур урлаг
“Монгол уламжлалт хэл хуурын өдөр” баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болж 21 аймаг, есөн дүүргийн 300 гаруй…
Монгол ардын уртын дуу, морин хуурыг залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх, дуулах, хуурдах эрдэмд сургах ажлыг бүх нийтээр үндэсний бахархал болгон…
Нийслэлийн “Улаанбаатар” театрын уран бүтээлчид ардын болон сонгодог урлагийн төгс нийлэмжийг үзүүлсэн “Khuree and Classic” концертоо хоёр өдрийн турш тоглож,…
Монгол үндэсний найрал хөгжимд дэлдүүр буюу хэнгэрэг, цан зэрэг хөгжмийн зэмсэг онцгой үүрэгтэй. Эртний монголчууд дайн байлдаан эхлэхийн өмнө үхрийн ширээр бүрсэн хэнгэрэг дэлддэг байсан ба хожим нь XIX зууны хоёрдугаар хагасаас хойш шашны цам хэмээх багт бүжигт олон төрлийн хэнгэрэг, цан хэрэглэх болжээ.
Алдарт Уртын дуучин Лувсанбалдан 1855 хуучин Цэцэнхан аймгийн Мэргэн Гүнгийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт мэндэлжээ. Лувсанбалдан нь уулаас төрийн хар хүн байсан учир бага наснаасаа дуу хуурийн мөр хөөж хуучин шүхэрт засгын хошуу одоогийн Төв аймгын Мөнгөнморьт сумын нэрт дуучин Амбаатай дуу нийлж боржигоны найранд дуулж тэр үеийн сайн дуучдын арга барил нутгын аялгууг сурчээ.
Б.Лувсангомпил нь урьдын Цэцэнхан аймаг, сүжигт бэйсийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Хүрээгийн уул хэмээх газар 1879 онд малчин ард Балин гэгч хүний охин болон мэндэлжээ. Эцэг Балин нь моринд дуртай хурд их сойдог байсан тул охиноо 7, 8 настайгаас нь морь унуулж сургаж хурдан морины “Гийнгоо” зааж өгч Лувсангомпил охин нь эвлэг намбатай аялдаг байсан тул хүмүүс дуучин болно гэдэг байжээ. Мөн түүний эх Чимэдцэен муугүй дууч байжээ.
Алдарт дууч С.Дамчаа нь 1899 онд хуучин Цэцэнхан аймаг одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт төржээ. Эцэг Сэсэржаа нь тэр үеийн То вангийн хөгжмийн сургуульд дуу хөгжмийн багш, уг сургууль нь жилд 1 удаа зуны дэлгэр цагийн эцсээр болдог хошуу найранд дуулж хөгжимдөх 12-14 насны 8 дууч 8 хөгжимчин хүүхдийг найр болох өдрөөс 45 хоногийн өмнөөс бэлтгүүлдэг.
Цалгисан авьяастай, хүн төрөлхтний урлагийн түүхэнд содон хуудас нэмж чадсан хүмүүсийн намтар нэг л “амттай” байдаг. Тэд бусдаас өөр сэтгэдэг. Бусдын хийж чадахгүйг, цагийн буулганд сөхрөөд бодож ч зүрхлэхгүй үнэнийг урлагийн хэлнээ буулгаж сэтгэл хөглөсөн мөнхийн бүтээл туурвидаг. Тэд бусдын алхсан мөрөөр явдаггүй. Шаналал, гуниг, догдлол нь ч нэг л өөр. Орчлонгоос одох агшин нь ч эгэл бус санагддаг.
2009 оноо Өвөр Монголд болсон Монгол бүжгийн тэмцээнд Монгол улс, Оросын Холбооны Буриад, Япон зэрэг улс орнуудын, мөн Өвөр Монгол, Шиньжян, Хөх нуур зэрэг мужуудын бүжигчид оролцсон байна. Хэдий Монгол үндэсний бүжгийн тэмцээн ч хятад бүжигчид ч бүжиглэж байсан байна.
Энэ тэмцээнээс “Зээрэнхий” гэдэг нэгэн бүжгийн талаар Өвөр Монголчууд ихэд анхаарал тавьсны шалтгаан нь гэвэл, тэр нь монгол уламжлалын буюу жинхэнэ монгол бүжгийн нэг байсантай холбоотой болно. Энэ бүжгийг сэргээсэн тухай Хөлөнбуйрын Шинэ Барга Зүүн хошууны Соёлын товчооны дарга Д.Цолмон ӨМӨСХ-ны сурвалжлагчид ярилцалга өгсөн байна.
