Шуранхайлах гэдэг нь аялгууг хоолой, цээж, гэдэсний булчингийн цохилтоор чичирхийлүүлэн дуудахыг хэлдэг. Уртын дуучдын ур чадвар, тэдний авъяас, бие физиологийн онцлог, уртын дуу анх сурсан арга барилаас шалтгаалан шуранхайг янз бүрээр хийдэг. Жишээ нь Дэлхийд Монголын нэрийн хуудас болсон ардын жүжигчин, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Норовбанзад гуай энэ гурван шуранхайг гурвууланг нь хийдэг байсан гэлцдэг.
Ангилал: Язгуур урлаг
Монгол ардын уртын дуу бол монгол ардын дууны сонгодог хэлбэр даруй мөн бөгөөд дэлхий дахинд ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд
нэн өвөрмөц, гайхам сонин, чухам Монголын урлал юм. Уртын дуу гэгч уудам тэнэгэр сайхан нугалаатай, уянга төгөлдөр олон янзын гоёмсог эгшиг чимэгтэй
Хөөмий нь Нүүдэлчин монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшиг юм. Хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Уг гарал нь Ховдын Чандмань сумаас үүссэн түүхтэй. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үздэг. Хөөмийг бас тува хөөмий монгол хөөмий гэж ялгах бөгөөд Тува хөөмий нь монгол хөөмийг бодоход шингэн, хүч султай, тэр болгон ая дан оруулж болдоггүй аж.
Хөөмэйн урлаг нь Монгол улсын баруун хэсэг, одоогийн Ховд, Говь-Алтай аймгийн хүрээнд үүссэн гэж үздэг. Өнөөдөр хөөмэйг Монголын хаанаас ч олж үзэж болох бөгөөд Монгол улс нь дэлхийд хөөмэйн урлаг хамгийн өндөр хөгжсөн улс юм. Энэ төрлийн урлаг дотроос хамгийн их хэрэглэгддэг Хөөмэй нь дараахь хэсгүүдэд хуваагддаг:
Бөртэ “Хөөмий”
Хөсөгтөн хамтлага “Торой банди”
Хөсөгтөн хамтлага “Монгол”
Домог хамтлага “Бөртэ”
Домог хамтлага “Hall of the mountain king”
Домог хамтлага “Bittersweet”