Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ардын урлаг»Д.Цолмон:Баргачууд галаа тойроод зээрэнхийлж бөөрөнхийлж тоглодог
Ардын урлаг

Д.Цолмон:Баргачууд галаа тойроод зээрэнхийлж бөөрөнхийлж тоглодог

Урлаг Урлаг13/04/2012Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index5126792722012-04-13-18-32[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2009 оноо Өвөр Монголд болсон Монгол бүжгийн тэмцээнд Монгол улс, Оросын Холбооны Буриад, Япон зэрэг улс орнуудын, мөн Өвөр Монгол, Шиньжян, Хөх нуур зэрэг мужуудын бүжигчид оролцсон байна. Хэдий Монгол үндэсний бүжгийн тэмцээн ч хятад бүжигчид ч бүжиглэж байсан байна.
Энэ тэмцээнээс “Зээрэнхий” гэдэг нэгэн бүжгийн талаар Өвөр Монголчууд ихэд анхаарал тавьсны шалтгаан нь гэвэл, тэр нь монгол уламжлалын буюу жинхэнэ монгол бүжгийн нэг байсантай холбоотой болно. Энэ бүжгийг  сэргээсэн тухай Хөлөнбуйрын  Шинэ Барга Зүүн хошууны Соёлын товчооны дарга Д.Цолмон ӨМӨСХ-ны  сурвалжлагчид  ярилцалга өгсөн байна.
Сурвалжлагч:-“Зээрэнхий” гэдэг ардын бүжиг хүмүүст мартагдах шахаж байснаа өнөө жил тайзнаа илэрлээ гэж хүмүүс ярьцгаах юм. Та энэ бүжгийнээ талаар ярид өгөхгүй  үү ?
Д.Цолмон:- Зээр хүрээлнэ гэж байдаг аа. Зээрийг дуурайж хүрээлбэл цаг сайн болно гэж Манай Баргачууд үздэг. Барга ард хурим найр юм уу овоон наадам дээр зээрийг дуурайж  баясалцахдаа  бүгдээрээ бөөрэнхийлж тоглодог.
Сурвалжлагч:-Энэ бүжгээ та нар тэгээд яаж сэргээж авсан бэ?
Д.Цолмон:- Зээрийг дуурайж бөөрэнхийлж тоглодог “Зээрэнхий бөөрөнхий ” хэмээх тоглоом байдаг. Баргачуудын түүхэнд ийм бүжиг байсан гэж настай хүмүүсээс сонссон.
Сурвалжлагч:- Уучлаарай. Бөөрөнхий гэж юуг хэлээд байна вэ ? “Бөөрөнхий” гэж бас бүжгийн нэр үү ?
Д.Цолмон:- Үгүй. Уул нь энэ бүжгийг “Зээрэнхий бөөрөнхий” гэдэг юм билээ. Манай Хөлөнбуйрын бүжигчин Линаа багшийг уриад, настай хүмүүсээс “Ямархуу хөдөлгөөнтэй байдаг юм бэ? Ямар айзамтай юм бэ?” гээд наринй асууж байгаад энэ бүжгийг дэглэж авсан. Бүжгийн хөгжмийг Уртнасан багш зохиосон. Манай бүжигчид бас өөрсдөө зарим зүйлийг зассан байсан.
Сурвалжлагч:-  Бүжгийн онцлог нь юу вэ?
Д.Цолмон:-Хамгийн гол онцлог нь гэвэл Зээрэнхийлж бөөрөнхийлөхдөө л байна даа. Манай Баргачууд галаа тойроод зээрэнхийлж бөөрөнхийлж тоглодог л.
Сурвалжлагч:- “Зээрэнхий” бүжиг маань тэмцээнд 3-р байр эзэллээ. Хянагчид энэ бүжгийг хэрхэн үнэлцгээж байсан бэ?
Д.Цолмон:- Ардын бүжиг байна. Их дээр үеийн, язгуур урлаг байна гэцгээж байсан. “Зээрэнхий” бүжиг маань ардынхаа дундаас ирсэн. Баргачуудын найр цэнгэлийн нэгэн хэлбэр юм. “Зээрэнхий бөөрөнхий” бүжигт Орос бүжгийн хөдөлгөөн байдаг. Яагаад гэвэл манай Баргачууд Байгал нуураас нүүж ирсэн. Гэхдээ үндсэндээ бол Барга ястны бүжгийн онцлогтой юм. Энэ бүжиг тайзнаа гарч байгаад  Баргачууд бид баяартай л байна.
Сурвалжлагч:-За. Ярилцалга өгсөнд баярлалаа.Танд амжилт хүсье.
Д.Цолмон:-За.баярлалаа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ардын урлаг Урлаг

Ихэр дуучдын “Ихэр аялгуу” цомгийн нээлт энэ сарын 31-нд болно

27/05/2025
Ардын урлаг Урлаг

Нэрт уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит анхдугаар уралдаанд Т.Баянжаргал тэргүүн байр эзэлжээ

27/05/2025
Ардын урлаг Урлаг

Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа

12/03/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Lilo & Stitch” 2025 оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо

03/06/2025

“Цэнгэлдэх” зуны хамгийн гайхалтай амьд хөгжмийн тоглолт болно

03/06/2025

Дуучин Б.Дэлгэрбаяр “Их Монголын эр цэргүүд” цомгоо гаргалаа

03/06/2025

“Stranger things” цувралын сүүлийн бүлэг дэлгэцэнд гарах өдрийг зарлалаа

03/06/2025

“Улаанбаатар биенналь”-ийг энэ сарын 6-20-нд зохион байгуулна

03/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.